Дэлхийн гуравдугаар дайн дэгдэв үү?!

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн гуравдугаар дайн дэгдэв үү?!

Дэлхийн гуравдугаар дайн дэгдэв үү?!

АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнуудын хамтарсан арми Сирид цохилт өгч эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэвсэгт хүчинд Сирид цохилт өгөхийг зөвшөөрсөн байна. Трамп Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэхээ зогсоох хүртэл цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

АНУ болон холбоотон орнууд энэхүү цохилтоо өнгөрсөн долоо хоногт Сирийн Дума хотод Сирийн армийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэсний хариу арга хэмээн тодорхойлж байгаа юм.

Трамп Сирид цохилт өгснөөр Башар Аль-Ассадыг дэмждэг ОХУ болон Иранд дайн зарлаж буй хэрэг билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд тус улсын тэнгисийн цэрэг болон байлдааны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр орой болох зүйл бол Сирийн хувьд төгсгөл гэжээ.

Гэрчүүдийн мэдээлж буйгаар Сирийн Дамаск хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, тэнгэрт хилэн улаан гал дүрэлзэж байгаа гэнэ. Сирийн төв телевиз хотын судалгааны төв мөн дэлбэрсэн талаар мэдээлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Пентагоноос мэдэгдэл хийхдээ “Сирид өгч буй цохилт бол Башар Аль-Ассадад өгч буй тодорхой мессеж” гэжээ. АНУ, Их Британи, Францын армийн хамтарсан хүчин Сирид гурван газарт цохилт өгч байгаа ажээ.  Гэхдээ ОХУ-ын цэргийн бааз байрлаж буй газраас цохилт холуур өнгөрчээ. Сирид цохилт өгөхдөө АНУ-ын арми маш олон төрлийн зэвсэг хэрэглэсний дунд Улаан тэнгист байрлуулсан тэнгисийн цэргийн шумбагч хөлөг онгоцноос пуужин харвасан ажээ.

АНУ болон холбоотнуудад Сирид цохилт өгөхгүй байхыг уриалж байсан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Сирид өгсөн цохилтын үр дагавар маш аюултай үр дагаварт хүргэхийг анхааруулсан байна.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хүйтэн дайн өшөө авахаар эргэн ирж буйг сануулсаар байгаа. Тэрбээр мөн Сирийн асуудал дэлхийн энхтайванд ноцтой аюул занал учруулж байгааг мэдэгджээ. Сирид цохилт өгөхийг эсэргүүцсэн ОХУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ,  Их Британи, Франц зэрэг холбоотон орнууд Сирид цохилт өгч эхэлсэн нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хооронд болзошгүй дайны аюулыг зөгнөж байна.

Холбоотнуудын ялалтаар төгссөн дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ АНУ тэргүүтэй холбоотон орнууд хоорондоо үзэл суртлаар сөрөн зогсч, Хүйтэн дайныг эхлүүлсэн. Таагүй уур амьсгалаар эхэлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Антонио Гутеррес Хүйтэн дайн өшөө авахаар эргэн ирлээ. Гэвч хурцадмал байдлыг дэвэргэхээс сэргийлэх механизм, хамгаалалт өнгөрсөн үеийнхээс тэс өөр байна” хэмээн гишүүн орнуудад анхааруулж, үүсээд буй аюултай нөхцөл байдалд улс орнуудыг дор бүрнээ хариуцлагатай хандахыг уриалжээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж