Ажилдаа 8.00 цагаас ирэхэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

Ажилдаа 8.00 цагаас ирэхэд бэлэн үү?

Ажилдаа 8.00 цагаас ирэхэд бэлэн үү?

Нийслэлийн удирдах зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах үүднээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, нийслэлийн хавар, зуны  бүтээн байгуулалтыг өрнүүлэх хугацаанд ийм шийдвэр авч байгаа аж.  Энэхүү шийдвэр ирэх Даваа гаригаас хэрэгжиж эхлэх бөгөөд төр захиргааны байгууллагуудын ажил тарах хугацаа 17 цаг байхаар тогтоожээ. нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг энэ сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж