"Бандаашаа тат", УИХ | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.04.14-нд нийтлэгдсэн

"Бандаашаа тат", УИХ

Никитон хамтлагийн алдартай нэгэн дуу байдаг. “Цамцаа тайл хонгор минь, цас бороонд жиндэхгүй, Цангаж гандсан хүслийг минь, цайгаар биш хураар тэтгээч…” гэх үгтэй “Цамцаа тайл” дуу.  Энэ дууг манай УИХ-ын гишүүд эрхбиш сонсч байсан байлгүй.

 “УИХ, бандаашаа татаач” гэж ард түмэн шаардсаар байгаа. Даанч, манай парламент хуулийн мухардалд оржээ. Тэд “өдөр ч биш, шөнө ч биш,  хувцастай ч биш, хувцасгүй ч биш” шийдвэр гаргах гээд дүлэгнэж суугаа бололтой.

МАН-аас Хэнтий аймгаас сонгогдсон Д.Гантулга, Ардчилсан намаас Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат нар хүчин, хүчирхийллийн хэрэгт  холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн.  Тэдний асуудал УИХ дээр хуулийн мухардалд ороод байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Байнгын хорооны хуралдаан дээр мэдээлсэн. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэнэ гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Муратын хувьд энэ хэрэгт прокуророос яллагдагчаар татсан талаар НПГ-ын хяналтын прокурор Г.Бясман сэтгүүлчдэд мэдээлсэн.

Монголын төр дээд, хууль тогтоох байгууллагын нэр хүндтэй холбоотой эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь олонхын бүлэгтэй шууд хамааралтай.  Тэд энэ мухардлаас гарахын тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн хэлжээ. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ахалж байгаа.

УИХ-ын хүрээнд Д.Гантулгатай холбоотой хэрэгт зөвхөн “гишүүнээс түдгэлзэх” гэх асуудалд ач холбогдол өгч буй. Д.Гантулга гишүүнээсээ түдгэлзсэн тохиолдолд тэнд нөхөн сонгууль явагдахгүй, энэ мэтээр аргацаасаар 2020 онтой золгох тактик олонхын зүгээс барьж байгаа нь илэрхий болжээ.  Хэрэв Хэнтийнд нөхөн сонгууль явуулбал, Ардын нам ч, Ардчилсан нам ч адилхан ялагдал хүлээнэ.  Эрх барьж байгаа болон сөрөг хүчний рейтинг нийлээд  дөнгөж 30 хэдэн хувьтай, аль аль намд шинэчлэл нэрээр эрх мэдлийн хуваарилалт хийгдсэн, хуваагдал талцал нь одоо ч дотроо ил цагаан өрнөж буй.

Д.Гантулга гишүүнийг яагаад эргүүлэн татаж болохгүй вэ. Энэ асуултын хариулт яван явсаар нөгөө л Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдоно. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдож, хуулийн хаалга татахад хүрээд буй Д.Гантулгатай ч, Д.Муратай ч, ажилдаа ирдэггүй Б.Наранхүүтэй ч хариуцлага тооцоход бэрх.

Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийг эргүүлэн татах асуудлыг суулгах, сонгуулиа пропорциональ системээр явуулснаар  нам өөрсдөө хэрэгт холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцох боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль явуулж суудлаа алдана гэсэн айдасгүйгээр хэрэгт холбогдсон гишүүдээ эргүүлэн татаж , өөр хүн оруулж ирэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тодруулбал, 2012 онд чуулганы танхимд АН-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадсан одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлэхээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, оронд нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орж ирж байсан юм.

Мэдээж, хэрэгт холбогдсон, намын болон бүлгийн нэр хүндэд нь халдаж яваа Д.Гантулга, Д.Мурат хоёроо хөөгөөд явуулах сонирхол аль, аль намд байгаа. Гол нь түдгэлзүүлэх нэрээр цаг хожих л арга эрэлхийлж буй нь жижиг мажаритор системийн үр дагавар ч гэж хэлж болно. 2012 оны сонгуулийн системээсээ ухарсан нь АН-ын алдаа хийгээд үүнийхээ хариуд ч тэд өнөөдөр гудамжинд лааз өшиглөж яваа билээ.

Хуулийн мухардалд орсон УИХ энэ асуудлаас гарах арга сүвэгчлэх зай ч байна, лай ч байна гэж суугаа бололтой.  Үнэндээ бол, МАН, ‘бандаашаа татах’-ын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр арга  зам байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа учраас тэд цаг хожиж байгаа хэрэг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-14 182.160.32.217

Насаа гуайд- сайн муу үг хэлээд хариуцлага тооцуулдаг болгох байтугай гэмт хэрэг, хүчин хийчихээд нотлогдоод батлагдчихаад байгаа гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа арчаагүй УИХ, засгийн газарын тэнэг дуракуудыг ер юу ч гэсэн яадаг юм вэ. Лүндээжанцан гэдэг тэнэг зөнөгөрсөн өвгөн юу гэснийг харав уу.УИХ-н гишүүн гэмт хэрэг хийсэн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдвал хэрэгт тооцож хариуцлага татах тухай хуулийн төсөлд нэмэлт оруулахаар санал гаргажээ. хөх инээд хүрчихлээ ард түмнийг тэнэг гэж ойлгоод доромжлоод байгаа юмуу.үйлийн үрээ үүрдэг тавиланг мэдэрэхгүй л байгаа юм байхдаа

Avatar

Зочин 2018-04-14 203.91.115.44

2020 онд үнэн ба зөв намыг дэмжнэээ. 2 намд итгэх итгэл алга

Avatar

Иргэн 2018-04-14 66.181.185.30

Ядаж байхад хүйс харгалзахгүй нэг бандаашинд 65-лаа багтаад орчих юм. Удахгүй тэмбүүрэхвийдээ!

Avatar

Насаа 2018-04-14 43.242.243.192

Ийм бүдүүлэг үг хэрэглэн төрийн дээд байгууллага руу дайрдаг хүмүүст яагаад харуцлага тооцдоггүй юм бэ? Монгол улс анархист нийгэм байгуулаагүй юм шүү. Би үг хэлэх эрхтэй гэж амандаа орсон болгоноо чалчиж байдаг бүдүүлэг боловсролгүй хүмүүст хэзээ хариуцлага тооцдог болох вэ???

Avatar

Зочин 2018-04-14 64.119.19.130

тохирсын биш ү кк

Avatar

Зочин 2018-04-14 64.119.19.130

боожигны буруу юу бандажны буруу юу боожгоо захирах ухааны буруу юу

Avatar

Зочин 2018-04-14 66.181.191.102

Гантулгыг УИХ-аас татчихвал Хүрэлсүх шүлсээ татаад Хэнтийн тойрог руу нь дайрах гээд байгаа учир Нямдорж хашир чүнчигноров харзнаад байгаа хэрэг юм. Дүлзэн Хүрэлсүхийг тэгж гангаруулж болохгүй гэдгийг хашир хандгай мэдэлгүй яахав. Гантулгыг УИХ тогтоон бариад байгаад Топор маш их стрэссдэж өдөрт 2 хайрцаг тамхи баагиулж суугаа гэнэ

Avatar

hairan nam 2018-04-14 107.181.69.3

Ardyn nam mini bidnii namyg duremtei tuugeeree Ardchilsan namaas deer gej uzeed songoson yum san.
Bandaashaa hezee tatahaa zohicuulj chaddaggui garaasaa salaach. Huuhed hegshidoin doog bolj gishuudiinhee nuuriig ulailgah hend heregtei yum be. Nyamdorjoo. esvel chi adilhan nuuc yavdaltai amitan yum uu.

Avatar

Эвий эвий 2018-04-14 202.179.31.126

Сая сая хүнээс хамгийн азгүй хувь заяанд төржээ. Ийм заяанд төрж байхаар төрөөгүй байсан нь дээр байгүй юу. Зүгээр эгэл нэгэн болоод төрсөнчүүд хамаагүй хожоотой байгаа биздээ. Өвөр дамжаа л. Төрүүлчихээд ингэж түлж байдаг яасан энэрэлгүй бурхан бэ.

Avatar

Зочин 2018-04-14 66.181.180.241

Hiisen helsendee ezen suuh hun yosnii naad zahiin yum l yavaad haragdah yum. Ichmeer damshiguud het olshirch.

Avatar

ha ha 2018-04-14 83.134.168.174

Ene ih hunii muud duralsan hunii gar hol bolson Bandaash geed oriliod baigaa novshnuudad oort ni tohioldnoo gaigui

Avatar

evroopoos 2018-04-14 83.134.168.174

Zaluu hun aldaa l biz dee ERgeed iim yum bolno gej bodoogui biz yamar ongon nyalah ohin huchindsen bish baidag l neg muu mongonii shunal bolson g**** biz Zaluuchuud mini alivaa yumand bolgoomjtoi baitsgaa

Avatar

ха ха ха 2018-04-14 66.181.178.17

БООВОО ЗЗАХИРЧ ЧАДАХГҮЙ АЛДАА ГАРГАЖ БАЙГАА ХҮН УЛСЫН ЭРХ АШИГТ АЛДАА ГАРГАВАЛ ЗАЛУУ ХҮН АЛДАА ГАРГАА БИЗ ГЭЭД АРД ОЛНООРОО ГОРЫГ НЬ ЭДЛЭХ ҮҮ

Avatar

Зочин 2018-04-14 202.21.106.146

Бандааш бас дахин бандааш.

Avatar

asdsadasdads 2018-04-14 66.181.169.162

asdasdsadasdasd

Avatar

Zochin 2018-04-14 202.179.31.79

AN MURATYG ZAILUULAH ged l suuna.Tuuniig buleg dotor tooj baigaa amitan bhgui.Murat nasaaraa OLON avgaitai ner holbogdson HUGSHIN huvalz yum bna lee.AVGAI HUUHDUUD N CH EVLERCHEE HUURHII.YAJ HUUHDUUDIINHEE NUDEND HARDAG YUM BOL TOM TOM HUUHDUUDTEI BER, OHITOI 60 HURCH BGAA HUGSHIN BANZAL CHINI

Avatar

Зочин 2018-04-14 39.7.56.83

энэ хүчингийн хэргийг хятадууд харж л байгаа ямар тэнэг ху лгайчууд засгийн эрхэнд нь байгаа энэ үхэрүүдийг яаж ч болно ямарч моралгүй новшнуудад юуг ч хүчээр тулгаж болно гэдгийг сая харуулж 4 саяын юмыг 42 сая 100 саяыг 300 саяаар гэрээ хийгээд [Хориотой Үг] царайлаад гөлөн гөлөн гээд байхад нь бага зэрэг юм хулгайлах боломж өгсөн байх

Avatar

IRGEN 2018-04-14 27.123.212.139

Bandaash=MAN,b***=AN!!HAIRAN UR HUUHED.YAJ TEDNII NUUREND HARJ YAVAA BOLDOO BUZAR 2 NOHOI.

Avatar

зочин 2018-04-14 66.181.186.102

гэр бүлийнхнийхээ нүүрийг яаж хардаг хүн бэ Ичих нүүрэндээ элэг наасан ёс суртахуунгүй бацааныг хөөгөөд явуулаач. юун түдгэлзэх вэ Дэмий юм ярьж цаг нөхцөөж байх юм

Avatar

Зочин 2018-04-14 27.123.214.115

Бандааш хаа ч хамаагүй тайлдаг [Хориотой Үг] бацаанаа яаж ч чадахгүй байгаа энэ УИХ нэртэй газрыг одоо яах вэ нөхдөө?

Avatar

Tatahgui 2018-04-14 202.9.40.137

Shaldan yavmaar bna

Avatar

Tatahgu 2018-04-14 202.9.40.137

Shaldan yavmaar bna

Avatar

Sss 2018-04-14 202.21.106.116

Shine songuul kezee be

Avatar

иргэд 2018-04-14 103.57.92.198

Монгол улсын нэр хүндийг гадна дотоногүй унагаж гүйцсэн энэ их хурал тараасай билээ,яасан санаа нь зовдгүй дүүрчихсэн амьтад байнаа,ядаж дарга нь гэж нэг хүн байгаа биздээ,тэр хүн хэдүүлээ ингэж муу хэлэгдэж байхаар тарцгаая гээд хэлчихье гэдэггүй юм байхдаа.

Avatar

Зочин 2018-04-14 66.181.185.21

MAN in 65 neg bagfaashind bagtdag l yum baina

Avatar

Зочин 2018-04-14 66.181.179.222

АН Муратаа УИХ -ын гишүүнээс нэрийг нь урьдчилаад түрүүлээд түтгэлзүүлбэл 2020 ОК

Avatar

Лүндээ 2018-04-14 103.229.121.117

Одоо Лүндээжанцан нь хөнжил дотроо үндсэн хуулийг засах юм бна л даа.

Avatar

Нямдорж 2018-04-14 103.229.121.117

Хуулийг гэртээ авч очоод хөнжил дотроо зассанаас л хамаг асуудал үүссэн бна.

Avatar

Хоцрогдсоноо мэдэв үү 2018-04-14 59.153.112.240

Ямар өрөвдөлтэй ХЗ сайд вэ, хуулийн талаар А ч гүй хүн үү.мухардалд оруулаад байдаг.Монголд байдаг ганц хуульч гээд л өөрөө өөрийгөа дөвийлгээд байсан сан

Avatar

масз 2018-04-14 66.181.189.226

Бандаашаа тат, Бөлдөгөө нуу, шинэ дууны үг ороод ирчлээ шүү бараг,,,, ккк

Avatar

nam busirgen 2018-04-14

MANAN hycingiin heregtnyydee haicalaad baigaadaa bish gol ni enhbauraas yhtelee aigaad baigaa um l daa.hediiboltol omdondooshees aldaad aidasd suuh ve dee manancaruudaa.uls ornoobodooc.

Avatar

zochin 2018-04-14 59.153.113.226

AN-iin Erdenebat ooriinhoo namaas torson gemt heregtnuudee hamgaalah yum yariad maanagtaad baidag hun.Ene huchirhiilegchee yah yum bol doo.Odoo mania namiin yaltan,tanai namiin yaltan geh yumuu haashaa yum.

Avatar

Sss 2018-04-14 202.21.106.116

Songuul Kezee be

Avatar

Зочин 2018-04-14 27.123.214.113

Бандаас ,Львов хоёртоо хайр зарлах хэрэг байна уу???

Avatar

Зочин 2018-04-14 64.119.26.179

бандаашаа тайлаач биш татаач л гээд байгаа шүү

Avatar

бодлын хулгайч 2018-04-14 43.228.129.65

УИХ-д Д.Гантулга, Д.Мурат, Б.Наранхүү нар шиг гишүүдийг дахин хэзээ ч сонгохгүй. одоо тэднийг үтэр түргэн зайлуул

Avatar

РАВДАН 2018-04-14 66.181.160.69

УУГ НЬ ХҮЧИНДСЭН ХЭРЭГ БИШ ЮМ ШҮҮ ДЭЭ! ХАРХҮҮГИЙН БЭЛЭГ ГАНТАЙТАЛ БОСООД ХҮҮХНИЙ ДЭЛГЭСЭН ЯЛАЛТЫН ХААЛГААР БАХДАЛТАЙ ЗАЛРАН ОРЖ НУУРАНДАА ГАНГИНАСАН НУГАС ШИГ Л БИЕ БИЕНЭЭ ЖАРГААСАН ХЭРЭГ ШД! ХУДЛАА ГЭЖ ш*** ГАР БАЙНА УУ?

Avatar

Зочин 2018-04-14 202.179.31.45

UIH TAR!!!!

Avatar

Зочин 2018-04-14 66.181.178.17

УГ НЬ ЭНЭ БАДААШ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ЗЭРГИЙГ НАМЫН ГИШҮҮД НЬ ХӨӨГӨӨД Л ХАЯДАГ БАЙЖ БИЛЭЭ САНЖИЙН БАЯР Л НОХОЙ ЖИНГЭР ШУУГИУЛДАГ НАМ ГЭЭД ИЙМ СОНИН БОЛГОЖ ОРХИХ ЮМ ЭНЭ НАМЫГ [Хориотой Үг] ЗАЙДАН ЯВДЛАА ЗАНГАРАГАТАЙ НАМ ГЭЖ ХӨӨРӨГДӨӨД ИРЭХ СОНГУУЛИАР САНУУЛААД ӨГНӨ ӨӨ ТА НАРТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж