Эстонийн ерөнхийлөгч Далай ламтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Эстонийн ерөнхийлөгч Далай ламтай уулзав

Эстонийн ерөнхийлөгч Тоомас Хендрик Ильвес Түвдийн шашины лидерийг Таллинд ирэх үеэр уулзсан тухай DELFI хэвлэл мэдээлэв.

Уулзалт Батлан хамгаалахын судалгааны төвд болсон ба мөн тэнд Далай ламын оролцсон семинар явагджээ. Уулзалт албан бус болсныг  хэвлэл тэмдэглэв.

“Түвдийн шашин соёлын өөрийн онцлогыг хадгалан үлдээх” мөн “жижиг соёл, шашин, хэлийг хамгаалах” зэрэг нь чухал шаардлагатай Ильвес хэлэхдээ Түвдийн тусгаар тогтнолын санааг дэмжихгүй гэсэн санаагаа гаргажээ.

Түвдийн шашины лидерийн айлчлал Эстонид гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Батлан хамгаалахын сайд  Март Лаартай Далай лам уулзан ярилцах юм байна. Таллинд суугаа Хятадын Элчин сайдын яамнаас тус орны албан ёсны удирдлага Далай ламыг хүлээн авч байгаад нь “Хятадын дотоод хэрэгт оролцлоо” гэж эсэргүүцэл гаргажээ. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж