Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөв

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд өнгөрөгч пүрэв гаригт (2018.04.12) Паралимпийн шилдгүүдийг тодрууллаа. Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах Паралимпид Баяндалай, Номгон, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор, Даланзадгад сумын нийт 60 гаруй иргэд оролцжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд болсон Паралимп эрэгтэй 10, эмэгтэй 9 төрөлд шилдгүүдээ тодруулсан байна.

Багийн дүнгээр З.Заанзаяа ахлагчтай Номгон сумын баг, тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд болжээ. Мөн тэргүүн байр эзэлсэн Номгон сумын баг тамирчид ирэх зургадугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Паралимпийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг хангасан байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж