Арсеналын эсрэг Атлетико Мадрид

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Арсеналын эсрэг Атлетико Мадрид

Арсеналын эсрэг Атлетико Мадрид

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа ордог Европын хөлбөмбөгийн Европа цомын хагас шигшээгийн сугалаа боллоо. Хагас шигшээд энэ тэмцээний гол фаворитууд болох Английн Арсенал болон Испаний Атлетико Мадрид клубууд таарсан бол Францын Марсель клуб Австрийн Зальцбург клубтэй таарсан байна.

Марсель болон Зальцбург клубууд Европа цомын I хэсэгт багтаж 2 тоглоход  Зальцбург 1 хожсон бол Марселын талбайд хоёр баг тэнцсэн. Арсенал клуб Н хэсгийг 13 оноотой тэргүүлсэн. Тэгвэл Атлетико Мадрид клуб Аваргуудын лигийн хэсгийн шатнаас Европи цом руу орж ирсэн. Европа цомын хагас шигшээгийн эхний тоглолт 4 сарын 26-ны шөнө явагдах бол хариу тоглолт 5 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө явагдаж шигшээ тоглолтонд өрсөлдөх багийн нэр тодорно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж