Монголын шигшээ багийн чансаа нэг байраар урагшиллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ багийн чансаа нэг байраар урагшиллаа

Монголын шигшээ багийн чансаа нэг байраар урагшиллаа

Дэлхийн хөлбөмбөгийн холбоон (ФИФА)-ы ээлжит чансаа гарлаа. Нийт 211 улсыг эгнээндээ багтаасан ФИФА-н чансааг Германы шигшээ баг 1533 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол Бразил дэд байранд, харин Бельгийн шигшээ баг 2 шатаар дээшилж 1346 оноогоор эхний 3-т багтсан байна.

Киргизстаны шигшээ баг 282 оноотой байсан бол энэ удаагийн чансаанд 424 оноотой болж 40 оноогоор дээшилж 75-рт орж ирсэн нь хамгийн том шилжилт байсан бол Болгарын шигшээ баг эсрэгээрээ 14 байр ухарч 54-р байр руу унасан байна. Харин манай Монгол улсын шигшээ баг Малайзын шигшээтэй тэнцэж, Маврикийн шигшээ багт хожигдсон амжилтаар 1 шат дээшилж 188-р байранд бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж