Ющенко тангараг өргөөд худал ярьсныг Кремль илчлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Ющенко тангараг өргөөд худал ярьсныг Кремль илчлэв

Кремлийн аппаратын төлөөлөгч байгалийн хийн гэрээнд өөрийгөө хамаагүй гэсэн Украины экс ерөнхий сайд Виктор Ющенкогийн мэдэгдлийг няцаалаа.

“Ющенко өөрийн шүүхээ хуурч байна… Ерөнхийлөгчийн тушаалд байхдаа тэр улс төрийн ашиг хонжоо харан Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевт өөрсдөө байгалийн хийн асуудлыг зохицуулсан гэрээндээ гарын үсэг зурах санал дэвшүүлж байсан… Түүнд уг асуудал хоёр орны Засгийн газрын эрх мэдэлд хамаарна гэсэн хариу өгч байв” хэмээн Кремлийн эх сурвалж хэлжээ.

Мөн ийм санааг сөрөг хүчний “БЮТ-Батькивщина” эвслийн Сергей Власенко хэлсэн байна. “Тэр тангараг өргөсөн байж аэд хэдэн удаа худлаа ярих шиг боллоо. Олег Дубинагийн мэдүүлгээр түүнийг хэлэлцээрээс нь Ющенко дуудсан байсан Тэр Ющенкогийн өрөөнд RosUkrEnergo-гийн удирдлагтай уулзан байснаа тодорхой ярьсан байсан. Гэтэл еранхийөгч асан гараа алдлаад л огт өөр зүйл ярьж, энэ тухайгаа дурсаагүй” гэж Власенко хэлснийг УНИАН дамжуулсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж