“Ющенко өөрийн шүүхээ хуурч байна… Ерөнхийлөгчийн тушаалд байхдаа тэр улс төрийн ашиг хонжоо харан Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевт өөрсдөө байгалийн хийн асуудлыг зохицуулсан гэрээндээ гарын үсэг зурах санал дэвшүүлж байсан… Түүнд уг асуудал хоёр орны Засгийн газрын эрх мэдэлд хамаарна гэсэн хариу өгч байв” хэмээн Кремлийн эх сурвалж хэлжээ.
Мөн ийм санааг сөрөг хүчний “БЮТ-Батькивщина” эвслийн Сергей Власенко хэлсэн байна. “Тэр тангараг өргөсөн байж аэд хэдэн удаа худлаа ярих шиг боллоо. Олег Дубинагийн мэдүүлгээр түүнийг хэлэлцээрээс нь Ющенко дуудсан байсан Тэр Ющенкогийн өрөөнд RosUkrEnergo-гийн удирдлагтай уулзан байснаа тодорхой ярьсан байсан. Гэтэл еранхийөгч асан гараа алдлаад л огт өөр зүйл ярьж, энэ тухайгаа дурсаагүй” гэж Власенко хэлснийг УНИАН дамжуулсан байна.