Сан-Хосе Шаркс – Анахайм Дакс

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Сан-Хосе Шаркс – Анахайм Дакс

Сан-Хосе Шаркс – Анахайм Дакс

Өрнөд бүсийн Номхон далайн дивизионы 2 болон 3-р плэй-оффт Анахайм Дакс болон Сан-Хосе Шаркс багууд учраа таарлаа. Анахайм Дакс Сан-Хосегоос ердөө 1 онооны илүүтэй буюу 82 тоглолтонд 44 хожил байгуулж 101 оноотой дивизионыхоо дэд байраар плэй-оффт шалгарсан. Харин Сан-Хосе Шаркс 45 хожил байгуулж 100 оноотой улирлыг өндөрлүүлээд байна. Энэ улиралд 4 тоглоход Сан-Хосе Шаркс харьцааг 3-1-ээр тэргүүлсэн. Гэхдээ плэй-оффт энэ хоёрын тулаан тун сонирхолтой болно. Наанадаж 6-7 цувралд ялагч шийдэгдэх болов уу?

Анахайм Дакс багт өнгөрсөн улиралд хаалгач Ж.Гибсон форм сайтай байсан. Энэ нь ч багийн амжилтанд зохих нөлөө үзүүлсэн. Мөн багийн ахлагч Р.Гецлаф, К.Перри хэмээх энэ цаг үеийн домог болсон хоёр шилдэг тамирчин Анахайм Дакст бий. Багийн бэлэг тэмдэг болсон Р.Гецлаф, К.Перри нар багтайгаа стэнлийн цомыг хүртэж байсан туршлагатай тоглогчид юм. Тэдний хажууд Р.Ракелль хэмээх Швед залуу өсөж байна. Багийн домог болсон тоглогчдын араас ур чадвар нь илт нэмэгдэж энэ улиралд багаа оноогоор тэргүүлээд байна. 24 настай Швед залуу плэй-оффт ч тоглоод үзчихсэн туршлагатай. Иймд түүнээс ирэх хүлээлт бий. Ер нь бол энэ цувралд хоёр багийн гол цөм болсон тоглогчдын тулаан болно.

Анахайм Даксын өрсөлдөгч Сан-Хосе Шаркс баг бол энэ цаг үеийн яалт ч үгүй хүчирхэг баг юм. Одоогоос 2 жилийн өмнө стэнлийн цомын шигшээд шалгарч байсан Сан-Хосе Шаркс энэ улиралд дахиад дайралт хийхэд бэлэн болоод байна. Багийн ахлагч Ж.Павелский, сахалт залуус болох Ж.Торнтон, Б.Бёрнс болон Л.Кутюр нарыг стэнлийн цомыг өргөөд зогсож байхад гайхах зүйл байхгүй. Плэй-оффт Ж.Торнтон бэртлээс бүрэн эдгээд эргэн ирж байгаа. Энэ нь багийн дундын шугамыг хүчирхэгжүүлэхэд чухал нөлөөтэй юм. Сан-Хосе Шаркст туршлага байна, ур чадвар байна. Ийм тэд хаана хүртэл явахыг харах л үлдэж байна.

Таамаг: 7 тоглолтонд Сан-Хосе Шаркс баг хожно.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж