Афганыг зорих энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ | News.MN

Афганыг зорих энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Афганыг зорих энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Афганыг зорих энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжийн цэргийн баг өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцож, энхийг сахиулагчдад амжилт хүссэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон энэ сайхан цаг хугацаанд эх орон, Зэвсэгт хүчнийхээ удирдлагын өгсөн үүргийн дагуу ажиллагааны газар орныг зорих гэж буй та бүхэндээ Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсье. Монгол цэргийн ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг та бүхэн  үлгэрлэн харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв. Мөн  ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар алд цэнхэр хадаг мөнгөн аяганы хамт гардуулан өгч, амжилт хүссэн юм.

Хурандаа О.Банди “Бид бүхэн эх орон, төр засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэх болно.  Цэргийн алба хаасан бүхий л хугацаа, ажиллагааны өмнөх сургалтын явцад олж авсан мэдлэг, дадлага, чадвартаа тулгуурлан үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхээс гадна нэгнээ гэсэн дэмээр хамтдаа хичээнэ гэдгээ үүгээр илтгэе” гэсэн юм. Үүний дараа энхийг сахиулагчид зам мөрөө даатган, хийморийн сан тавиулав. 

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-13 59.153.112.173

ЦЭРГИЙН ЛАМТАЙ БОЛОО ЮУ .ЮУН ХИЙМОРИЙН САН БЭ. ХҮНДЭТ ТУГНААС ЛАМ НАРЫГ ЗАЙЛУУЛААЧ . ЛАМ НАР БАЙЛДАХГҮЙ БАЙЖ ЮУ ВЭ. БАЙЛДАЖ БУЙ ЭР ЦЭРГҮҮДИЙН ЭХНЭРҮҮДИЙГ ЧАНГААХААС ӨӨР ИД ШИДГҮЙ НОВШНУУД

Avatar

Зочин 2018-04-13 59.153.112.173

ЦЭРГИЙН ЛАМТАЙ БОЛОО ЮУ .ЮУН ХИЙМОРИЙН САН БЭ. ХҮНДЭТ ТУГНААС ЛАМ НАРЫГ ЗАЙЛУУЛААЧ . ЛАМ НАР БАЙЛДАХГҮЙ БАЙЖ ЮУ ВЭ. БАЙЛДАЖ БУЙ ЭР ЦЭРГҮҮДИЙН ЭХНЭРҮҮДИЙГ ЧАНГААХААС ӨӨР ИД ШИДГҮЙ НОВШНУУД

Avatar

Зочин 2018-04-13 84.78.18.168

МОНГОЛ ЦЭРГИЙН УР ЧАДВАР ЖАВКАА СҮРИЙГ ХАРУУЛНА ГЭЖ АМАЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БЭ ГЭХЛЭЭР ТЭНЭГТ/Ж ӨГНӨӨ ГЭСЭН ҮГ ШҮҮ ЯАААЯЯ

Avatar

Зочин 2018-04-13 84.78.18.168

МАНАЙХАН ЗАЙЛУУЛ НОЁДУУДДАА ТААЛАГДАХГЭЭД БАЙДГААРАА ХИЧЭЭДЭГ ЮМ БИЛЭЭ. НӨГӨӨ ХЭД НЬ ЦААШЛУУЛААД ХӨӨРГӨНГҮҮТ УЛАМ БАЯСААД САНАА ЗОВМООР..БӨХ БАРИЛДААД Ч БАЙХ ШИГ. ХУТГА ХЭРЭГЛЭЖ МЭДДЭГГҮЙ ГЭЭД ШООЛУУЛДАГ ГЭСЭН. ЮУГАА МЭДХЭВ ДЭЭ ХӨӨРХИЙ ДАН ЛАВШАА ХУСАЖ ӨССӨН ЯДУУ ОРНЫ ЯДУУ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.АЛИАЛАГЧ БООЛЫН АЖЛЫГ ХАВСАРЧ ХИЙГЭЭД ӨРӨВДМӨӨР ЮМАА ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2018-04-13 27.123.214.123

Ta nar shv mundag shv . Janjin Tug iweeh boltugai

Avatar

Зочин 2018-04-13 27.123.214.123

Ta nar shv mundag shv . Janjin Tug iweeh boltugai

Avatar

Зочин 2018-04-13 49.0.219.224

Баатруудаа үүргээ биелүүлээд эсэн мэнд эргэж ирээрэй.

Avatar

Зочин ээж 2018-04-13 122.201.24.191

Дэлхийн цэрэг та нарын хамт хүү минь байгаад нэр төрийн хэрэг болж байна.Амжилттай,ур чадвараа гайхуулж,дээшлүүлж сайн яваад эх орондоо ирээрэй.Дэлхийн цэрэг Та.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж