“Герман Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

“Герман Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгүй” гэв

“Герман Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгүй” гэв

“Герман Улс Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад оролцохгүй” хэмээн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Берлин хотноо өчигдөр /2018.04.12/ Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссентай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Меркел ‘Хэдийгээр Сирид цохилт өгөх эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа ч Герман үүнд оролцохгүй. Гэсэн хэдий ч бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, химийн зэвсгийн хэрэглээг зогсоохын тулд бүх талаар дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Сирид химийн зэвсэг ашигласан гэх энэ хэргийг шалгаж, шаардлагатай хариу арга хэмжээг авахыг барууны холбоотнуудад  уриалсан байна.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид тохирсон хариуг нь өгөх олон сонголт АНУ-д бий” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр дараа нь Сирид цохилт өгөх эсэх шийдвэр 24-48 цагийн дотор бэлэн болно” гэсэн билээ.

Вашингтоны дээрх мэдэгдлийн хариуд Москва “АНУ-ын энэ алхам Сирид байгаа Орос иргэдийн эрх ашиг, амь насанд аюул занал учруулж болзошгүй”-г анхааруулсан юм.

Эх сурвалж: TASS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж