Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов? | News.MN

Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

Мухардалд орсон хуулиа хэрхэн өөрчлөхөөр болов?

УИХ-ын гишүүн  Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна. 

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөрчилдөх эсэх, ямар зохицуулалт хийхээр төлөвлөж байгааг Д.Лүндээжанцан гишүүнээс тодрууллаа. 

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн ‘Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт’, ‘УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална’ гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж өгсөн. Энэ хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байна” гэв. Хүмүүс болохоор “хэргийн газар нотлох баримттай баривчлагдсанаас бусад тохиолдолд” гэдэг хүчингүй заалтыг буцааж оруулж ирлээ гэж хардаж байгаа. Тийм зүйл байхгүй’ гэв.  Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй ямар нэг байдлаар зөрчилдөхгүй гэдгийг тодотгосон юм. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмсүгэй.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

“6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

 

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

 

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.”

 

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчилсүгэй.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2018 оны … дүгээр сарын … -ны  өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sain bodozgoo!!! 2018-04-13 148.60.92.227

ene ajilaan hiij baihgyi yasan ylasyyd be?Hyyli ni muhardald ordog ylas ornuud delhii deer hed baih be?…zaya ni hayasan saarnyyd yum daa!!!tord ajillaj baigaa ene hymyys hyrdlaachee eh ornoo hegjuuleh ard tymenee chengyylehed ta nariin syyrhai ajillagaa heregtei bna!hiimori lundaa chini haichsan malnuud be?Yumand ychir bii!neg yum bolohoor hyyli ni ganhasan ajil ni hyrdeggyi iim ylas oron gej baij boloh yy?…getel Delhii deer yu yu bolj baina gej ta nar harj bna!hajyyd baigaa Hyatad chini hyrdaztai hegjeed arilaad eglee!menge tegereg idehees eer yum hiij chadahgyi amin hybian bodson bertegchingyydees salaalsan hort adyydtai ylas oron hegjdeggyi yum!ee ataat taban tenger mini!Mongoliin telee byryy yiliig hiisen bygdiig tolgoig ni abch negee ertenzryy yabyylah yilsiig ni zogsooh heregtei baina!muusain har amia doloodog nobsonchoryyd Mongoloos z**l!!!!toriin ner barij bayjsan almaryyd z**l!!!eh oron ezesiin ezest olonii amidral mongol hynii yyrdiin gazar soroo l hyn bygded heregtei baina!arhi yyj bye erhteneen gemteesen DOX tysaj eeriigee hynees gargasan,nygel hiij hylgai hydalaar ertenziig gialailgasan bygd muugaan yzej ergej terel abalgyigeer yhne daldrana!ene todorhoi!!!namaig erseegeerei!!!ta nariin tysiin tyld dongosoj baigaa yum syy!!ta nar baragtai hynii ygiig abahaargyi tom tarhitai bolson gesen?tiimees zoriud helj baina!Mongol hyn bol Mongolooroo l baih abaas tegs saihan bygdtei ychirna!Amerik bolon bysadiig dyyriabal engerene!

Avatar

зочин 2018-04-13 103.57.92.198

УИХ-ын гишүүн гэмт хэргийнхээ газар дээр эд мөрийн баримтаа тэвэрээд хуулийнханыг хүлээж байх юм гэнэ,зарим нэг зөнөсөн юмнууд гэртээ харьж хэд хоног ясаа амраамаар юмдаа.

Avatar

УИХ-д 2018-04-13 103.9.91.34

УИХ хийх ёстой ажлаа цаг алдалгүй хий, хорлогчид, популистууд, юу ч байсан хамаагүй бодлогогүй шуугигчдад бүү анхаар. Раднаа гуйан зөвлөгөөг сонс.

Avatar

Зочин 2018-04-13 122.201.21.103

МАН АН 2-ООС ЦААШИД ОГТ САЙН ДЭВШИЛТЭД ЮМ ГАРАХГҮЙ БОЛСОН НЬ НОТЛОГДСООР БАЙНА. УЧИР НЬ ЭНЭ 2 НАМЫГ АДГИЙН ЛУЙ ВАРЧИД ХУЛ ГАЙЧУУД, ТӨРИЙН ГЭМТ ХЭ РЭГТНҮҮД ГЭХ МЭТ ЦААЗЛАГДВАЛ ЗОХИХ НИЙГМИЙН Ш А А Р ШАВХРУУНУУД ГАРТААН АВЧЭЭ.

Avatar

ибйыбиыи 2018-04-13 203.91.117.8

Гандууштай холбоотой энэ хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй. Хуулиа өөрчилж байна гэсээр байтал дараагийн сонгууль болно. 20 онд МАН унана, бандаашаа татахгүй байсаар байтал

Avatar

иргэд 2018-04-13 103.57.92.198

МАН-ынхаан олон жил эрх барьж,үндсэн хуулинд дордохын долоон өөрчлөлт оруулаж,өөрсддөө зориулан хууль гаргаж шившигээ дэлгэж ирсэндээ,гаргасан хуулиа хардаа,мухардалд орлоо гэж ярихаасаа ичихгүй байна уу?амьдралд нийцэхгүй гологдол бүтээгдүүн үйлдвэрлэсэн нөхөд үнэнээ хэлээд тараачдээ,та нарын оронд арай дөмөг юмнууд захаас аваад олдонодоо.

Avatar

Зочин 2018-04-13 202.179.31.24

гуя дагуулж хаа гэдэг шиг юун мурат вэ

Avatar

ЗОЧИН 2018-04-13 64.119.26.127

МУРАТ , ГАНТУЛГА НАРЫГ ИХ ХУРАЛТАЙ НЬ ОГЦОРУУЛЪЯ .

Avatar

Ингээд л наад Гантулга, Мурат хоёроо шийдээд яв 2018-04-13 66.181.176.233

Ингээд л наад Гантулга, Мурат хоёроо шийдээд яв. Янз бүрийн зорилготой хүмүүс янз бүрийн юм ярина л биз. Тэрийг бүү тоо. УИХ асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийг эрмэлзэж байгааг жирийн хүмүүс ойлгоно. Цэц хүчингүй болгосоноос үүдэн ямар асуудал үүсч болох вэ гэдгийг тухайн үед нь авч үзээгүй явдал УИХ-ын буруу.Барууны менежментэд PROACTIVE гэдэг ойлголт байдаг юм. Энэ л манай төрийн албаны удирдах ажилтнуудад дутах юм даа. PROACTIVE-ийг судлахыг залуучууддаа хүсье.Үүнийг ойлговол та бүхний удирдах ухаан нэг шат ахина шүү. Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа

Avatar

Зочин 2018-04-13 66.181.161.76

Мурат новшийг бас их хурлаас зайлуулая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж