Шударга шүүхийн тогтолцоог шаардаж жагсана

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Шударга шүүхийн тогтолцоог шаардаж жагсана

Шударга шүүхийн тогтолцоог шаардаж жагсана

Хөдөлмөрийн үндэсний сангаас ‘Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувийн маргааныг шүүхээр үнэн зөвөөр шийдэх шаардлагатай байгаа талаар өнөөдөр /2018.04.13/ хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдлээ.  

Тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар ‘Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудал 2016 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. УИХ-аас энэ үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацааж байна.  Бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нар “Эрдэнэт” үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж зүтгэж байна. Үүнийг шийдвэрлэх шударга шүүхийн тогтолцоо дутагдаж байна. Шүүхийн хараат бус байдал улам алдагдаж, ард түмний эсрэг ажилладаг аварга машин болж хувирлаа. Энэ байгууллагад яаралтай шинэчлэл хийх цаг болсон. Тиймээс бид шударга шүүхийн тогтолцоог шаардаж, Ялалтын талбайд энэ сарын 17-нд жагсана. Улсын дээд шүүхэд очиж шаардлага хүргүүлнэ. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар сайн дураараа огцор гэдэг саналыг тавина. Хэрвээ огцрохгүй бол шийдвэрлэж өгөх газрууд болон төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ” гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж