
Афганистанд авлигын төвшин өндөр байгаагаас мөнгө хэт даврагчид ба тэдний хамсаатанд очсон байна. Афганистанд тээвэрлэлтээ аюулгүй хийлгэхийн тулд Америкийн захиалгыг гүйцэтгэгч нар нь орон нутгийн дайчдын хээрийн дарга нартай ярилцан тохиролцох болдог гэнэ. Жишээ болгон Кабул-Кандагарын авто замыг хянаж байсан Рухалла (Ruhallah) нэртэй нэгэн даргын тухай өгүүлсэн байна. Тэр зуучлагч нараас 2009-2010 онуудад 1.7 сая доллар байжээ. Рухаллагийн хамгаалагч нарын үйлчилгээг авахгүй бол тэр замаар явж байсан бүх цуваа эзлэгдэх буюу довтолгоонд өртөх эрсдэлтэй байсан гэнэ. Мөрдөн байцаалтаар Рухалла нэг биш удаа талибуудын эсрэг америкчуудтай хамтарч байсан бөгөөд гэхдээ талибуудтай наймаалцахаас буцдаггүй байсан гэнэ. Шалгалтын тайлангийн эхний хэсэг өнгөрсөн сард нийтлэгдсэн байв. Тэр үеэр Америкийн гаргасан 600 сая амдоллараас 7,4 сая нь дайснуудынх нь гарт орсон гэгдэж байв. Анхны мэдээлэлд тайлбар хийхдээ Пентагоны төлөөлөгч хурандаа Дэйв Лэйпан (Dave Lapan) тэр баримтыг хэтэрхий хэтрүүлэгтэй гэж байв.