Галын улмаас нэг хүн угаартан эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Галын улмаас нэг хүн угаартан эмнэлэгт хүргэгджээ

Галын улмаас нэг хүн угаартан эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны таван давхрын монсарт шатаж байна гэх дуудлага өнөө /2018.04.13/ өглөөний 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

‘Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж 11.15 минутад галыг бүрэн унтраажээ. Галын улмаас 30 настай эрэгтэй угаартан эмнэлэгт хүргэгдсэн. Өөр ямар нэгэн байдлаар бэртэж, нас барсан хүн байхгүй байна’ гэж Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Э.Ариун 

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж