Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас орон нутгийн зарим зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдал үүсчээ.

Замын цагдаагийн албанаас мэдээлснээр, Завханаас Архангай чиглэлд цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн тул дээрх чиглэлийн замд хязгаарлалт хийжээ. Яг одоо Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсчээ. Иймээс иргэд, зорчигчдыг дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байгаа тул онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулав.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж