Колорадо Эвеланш – Нэшвилл Предаторс

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Колорадо Эвеланш – Нэшвилл Предаторс

Колорадо Эвеланш – Нэшвилл Предаторс

Энэ улиралд гайхалтай байж багийнхаа түүхэнд анх удаагаа ерөнхийлөгчийн цом хүртэж, бүсээ тэргүүлсэн Нэшвилл Предаторс баг плэй-оффын эхний шатанд 4 жилийн дараа плэй-оффт эргэн ирж буй Колорадо Эвеланш багтай таарсан. Өнгөрсөн улирлын Өрнөд бүсийн аварга Нэшвилл Предаторс баг энэ улиралд 53 хожил байгуулж 117 оноогоор NHL-н 31 багаа тэргүүлсэн. Харин тэдэнтэй учраа таараад буй Колорадо Эвеланш баг эцсийн мөчид Сент-Луис Блюс багийг хожиж плэй-оффын эрхээ авч чадсан азтай баг юм. Хоёр баг энэ улиралд 4 удаа таарч тоглоход дөрвүүлэнд нь Нэшвилл Предаторс баг хожоод байгаа.

Нэшвилл Предаторс баг аль хэдий нь стэнлийн цомын төлөө өрсөлдөх амбицтай баг болоод байна. Эдний хамгаалалт бол үнэхээр шилдэг нь юм. Финланд хаалгач энэ улиралд 211 гоол хаалгандаа алдсан нь Лос-Анжелес Кингисийн Й.Куикын дараа орох үзүүлэлт юм. Хойноо Пи.Ки.Сюббан, багийн ахлагч Р.Йоси, Р.Эллис, М.Экхольм гээд шилдэг хамгаалагчид байгаа. Үүнээс гадна А.Емелин гээд Орос хамгаалагчийг Монерал Канадиенс багаа авсан. Гэхдээ Нэшвилл Предаторс баг хамгаалалтаасаа дутуугүй довтлогчидтой дурьдах хэрэгтэй. Зодог тайлсан багийн экс ахлагч М.Фишер улирлын сүүлийн хагаст багтайгаа эргэн нэгдсэн. Дээр нэмээд Н.Бонино гээд Питтсбург Пингвинс багтай хоёр удаа стэнлийн цом хүртсэн хүчирхэг төвийн тоглогч авчирсан. Энэ мэт туршлага, ур чадвар нь ид жагсаж яваа Нэшвилл Предаторс баг өдгөө стэнлийн цомын төлөөх өрсөлдөөний гол фаворит болоод байна. Энэ улиралд довтолгооны ТОП лайны тамирчид нь дөнгөж 25 нас хүрээд буй эрч хүчтэй, хурдтай залуус бүрдүүлж байгаа. Р.Йохансен, В.Арвидссон болон Ф.Форсберг нар тун сайн довтолгооны шугамын бүрдүүлж байгаа. Зарим үед К.Флава ч ТОП лайнд багтаж байгаа. Ямартаа ч Нэшвилл Предаторс баг стэнлийн цомын төлөө бодитой өрсөлдөхүйц боломж, потенциалтай болоод байна.

Харин тэдний өрсөлдөгч Колорадо Эвеланш баг 4 жилийн дараа плэй-оффт ирлээ. Гэхдээ бүр тун амттай хожил байгуулж плэй-оффын эрхийг авсан. Эцсийн мөчид нэг дивизионы баг, плэй-оффын төлөө өрсөлдөөн үзүүлж байсан Сент-Луис Блюс багийг талбайдаа хожиж эцсийн мөчид эрхээ авсан. Хэрвээ хожигдсон бол Сент-Лиус Блюс плэй-оффт орох байсан. Ийм эгзэгтэй мөчид Н.МкКиннон, К.Сёдерберг болон Г.Ландескуг нар сайн тоглож багаа плэй-оффын эцсийн эрхийг авахад нөлөөлсөн. Энэ улиралд Н.МкКиннон маш сайн формтой байна. Тэр аль хэдий нь багийн лидер болсон. Н.МкКиннон багийнхаа ТОП лайнд М.Рантанен болон Г.Ландескуг нартай хамтдаа тоглож байгаа. Эдгээр залуус чухам Нэшвилл Предаторс багийн хамгаалалтыг хэрхэн нэвтэлж чадахаас плэй-оффт хэр хол явах нь шийдэгдэх болов уу?

Таамаг: 5 тоглолтонд Нэшвилл Предаторс баг хожно

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж