Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.04.13/ Спортын төв ордны “А” танхимд эхэллээ. Тэмцээнд 200 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Маргааш эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорч, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Энэ жилийн улсын аварга тэмцээний ерөнхий шүүгчээр Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер ажиллаж байна.

Өнөөдрийн тэмцээн эрэгтэй хүнд жингийн барилдаанаар эхэллээ. -100 кг-ын жингийн 1/8 шигшээ барилдаанд “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Жанчивдорж “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Серикийг торгуулиар цэвэр ялж, шөвгийн наймд үлдлээ.

Б.Жанчивдорж Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Казань 2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадмын мөнгөн медальт тамирчин юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Серик энэ жилийн тэмцээнийг эрт дуусгалаа.

Мөн +100 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт улсын хошой аварга, улсын арслан ОУХМ Н.Батсуурийг цэвэр яллаа.

Жин тус бүрт 14-16 бөх барилдаж байна.

Спортын төв ордны “А” зааланд болж буй жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний С1, ETV телевиз шууд дамжуулан хүргэж байна.

Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж