Статистикчдын гаргасан судалгаагаар өдөр бүр нийслэлийн 123 мянга гаруй ажил эрхлээгүй иргэдийн ердөө 85 нь ажил хайж хөдөлмөрийн биржид бүртгүүлдэг аж.
Харин тэдний 50 нь нийслэлийн Хөдөлмөрийн бирж, дүүргийн Хөдөлмөр эрхлэх асуудал хариуцсан албаар зуучлуулан ажилтай болдог байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 23 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж, өдөрт 8.4 тэрбум төгрөгийн баялгийг бүтээдэг гэнэ. Нийслэлийн хэмжээнд нэг өдөрт 1.3 тэрбум төгрөгийн жижиглэн худалдаа, 2.5 тэрбум төгрөгийн бөөний худалдаа хийгддэг аж.
Л.ХАЛИУ