Нобелийн утга зохиолын хороо секс дуулианы улмаас тэргүүнээ огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Нобелийн утга зохиолын хороо секс дуулианы улмаас тэргүүнээ огцруулжээ

Нобелийн утга зохиолын хороо секс дуулианы улмаас тэргүүнээ огцруулжээ

Утга зохиолын Нобелийн шагналтныг тодруулдаг Шведийн Академийн тэргүүн Сара Даниус тус хорооны гишүүн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорлоо.

Стокгольм хотод Нобелийн утга зохиолын хорооны гишүүд гурван цаг гаруй хуралдсаны эцэст Шведийн Академийн тэргүүн Сара Даниус албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан байна.

“Академийн хүсэлтийн дагуу би одоогийн нарийн бичгийн даргын албан тушаалаа өгч байна. Хэдийгээр би энэ ажлаа цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байсан ч надад хийж бүтээх өөр олон зүйл бий” хэмээн 56 настай Шведийн утга зохиолын түүхч, Утга зохиолын хорооны тэргүүнээр сонгогдсон анхны эмэгтэй Сара Даниус мэдэгдсэн байна.

Нобелийн утга зохиолын хорооны гурван гишүүнийг өнгөрсөн долоо хоногт дээрх дуулиан шуугианаас болж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Гэвч хорооны гишүүнийг шууд халах тухай дүрэмд заагаагүй тул цаашид хорооны үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасах ажээ.

Утга зохиолын хорооны гишүүн ёс суртахууны алдаа гаргасан нь Шведийн Академи, цаашлаад Нобелийн шагналын нэр хүндийг унагаж байгааг олон нийт ихээр шүүмжилж байгаа юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Шведийн өдөр тутмын “Dagens Nyheter” сонинд Утга зохиолын хорооны нэгэн гишүүнийг бэлгийн дарамт учруулсан хэмээн 18 эмэгтэй гомдол гаргасан тухай мэдээлэл цацагдсанаар энэ хэрэг мандсан ажээ.

Энэ хэргийн улмаас Шведийн Академи эмэгтэйчүүдэд ёс бус хандаж, бэлгийн дарамт учруулсан хорооны гишүүнийг ажлаас нь халж, бүх шагнал, цолыг нь хураан авчээ.

Эх сурвалж: the Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж