Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Ирэх даваа гаригаас буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 болгосонтой холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл 06:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулж хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минут урагшлуулах болжээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас 07:00 цагт 298 автобус буюу 32% , 07:30 цагт 730 автобус буюу 78%, 08:00 цагт 897 автобус буюу 96%, 8:30 цагт 925 автобус буюу 99% нь үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар өгсөн байна.

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж