“Хүрэл тулга” яруу найргийн наадам болно | News.MN

“Хүрэл тулга” яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

“Хүрэл тулга” яруу найргийн наадам болно

“Хүрэл тулга” яруу найргийн наадам болно

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулдаг “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам  өнөөдөр 14.00 цагт болох аж.  

Тус арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болох юм. Энэ жилийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг сурагчид шүлгээ сойх төдийгүй Өвөр Монголоос найман сурагч оролцох юм байна.

Онцлоход, наадамд оролцох сурагчидтай өчигдөр олон улсын хүүхдийн ‘Найрамдал’ төвд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, “Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Н.Пүрэв, Саруулдалай, нэрт яруу найрагч Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт Б.Болорцэрэн, Отгонцагаан нар уулзаж шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулжээ.  

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж