Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АНУ-ын Айова хотод болж өндөрлөсөн билээ.
Дэлхийн цомын тэмцээнийг 2012 оноос хойш хувийн дүнг гаргахаа болж, зөвхөн багийн тэмцээнд медаль олгодог болсон юм. Гүржийн чөлөөт бөхийн сайт хэрэв Дэлхийн цомын тэмцээний хувийн дүнг гаргавал хэдэн кг-ын жинд хаанахын хэн хэн медаль хүртэх талаар сонирхолтой дүгнэлт хийсэн байна.
Хэрэв хувийн дүнг гарах байсан бол тэдний үзэж байгаагаар манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга мөнгө, 125 кг-д Н.Золбоо хүрэл медалийн эзэн болох байжээ. 57 кг-д Бэхээ гавьяат Айовад дөрвөн барилдаанд ялахдаа техникийн 20 оноо авч, ганцхан оноо алдсан. Түүний гол өрсөлдөгч, өнгөрсөн жилийн Парисын дэлхийн аварга Японы Юки Такахаши мөн дөрвөн ялалт байгуулсан ч 22-7 гэсэн онооны үзүүлэлттэй манай хүний ард бичигджээ.
ДЭЛХИЙН ЦОМЫГ ХУВИЙН ДҮНГЭЭР ДҮГНЭВЭЛ:
57 кг: 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Юки Такахаши (Япон) 3. Георгий Эдишерашвили (Азербайжан)
61 кг: 1. Ринуя Накамүра (Япон) 2. Тумэнбилэгийн Тувшинтулга (Монгол) 3. Ахмеднаби Гварзатилов (Азербайжан)
65 кг: 1. Алехандро Вальдес (Куба) 2. Логан Стибер (АНУ) 3. Такуто Отогуро (Япон)
70 кг: 1. Жошгун Азимов (Азербайжан) 2. Жеймс Грин (АНУ) 3. Франклин Марен (Куба)
74 кг: 1. Жордан Барроуз (АНУ), 2. Юки Фүжинами (Япон) 3. Тарзан Майсурадзе (Гүрж)
79 кг: 1. Кайл Дэйк (АНУ) 2. Сакен Алижанов (Казахстан) 3. Сосүке Такатани (Япон)
86 кг: 1. Дэвид Тейлор (АНУ) 2. Александр Гостиев (Азербайжан) 3. Юриеску Торребланко (Куба)
92 кг: 1. Давид Марсагишвили (Гүрж) 2. Арсланбек Алборов (Азербайжан) 3. Илисхан Чилаев (Казахстан)
97 кг: 1. Кайл Снайдер (АНУ) 2. Гиви Мачарашвили (Гүрж) 3. Роман Бакиров (Азербайжан)
125 кг: 1. Даулет Шабанбай (Казахстан) 2. Ник Гвиаздовски (АНУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол)
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО