Хорихоос оргосон хүмүүжигчийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Хорихоос оргосон хүмүүжигчийг хайж байна

Хорихоос оргосон хүмүүжигчийг хайж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас хүмүүжигч З гэгч нь /2018.04.08/-нд оргон зугтаагаад одоог хүртэл сураггүй байна.

Уг этгээд нь хорихын гадуур талбайд элит гахай үүлдрийн гахай маллаж байгаад оргожээ. Хүмүүжигч З-ийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой, үүдэн шүдгүй, давхраагүй бор нүдтэй аж. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж