XIII хороололд гал гарчээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэлийн ажилтан Х.Бурмаагаас тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67 дугаар байранд гал гарсан гэх дуудлага 08.44 цагт ирсэн. Одоогоор галыг унтраахаар гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Дуудлагаар очиход тус байрны таван давхрын монсард шатаж байсан. Одоогоор хүний амь эрсдээгүй ” гэлээ.
Р.Ренчиндулам