Сирид цохилт өгвөл ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Сирид цохилт өгвөл ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэв

Сирид цохилт өгвөл ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид агаараас цохилт өгөх асуудлаар албаны хүмүүстэй хуралдсаны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензия АНУ-ын энэ алхам дайн өдөөж болзошгүйг анхааруулсан байна. Сирийн армийн цэргүүд босогчдын байрлаж буй Дума хотод химийн халдлага явуулахад энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүд өртсөн тухай мэдээлэл цацагдсан юм. Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглээгүй гэж мэдэгдсэн хэдий ч Трамп хэрэв Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдвол АНУ зохих хариуг нь өгч, пуужингийн цохилт өгнө гэж анхааруулсан байна.

Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэр тун удахгүй гарна хэмээн мэдэгдсэний дараа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия АНУ болон түүний холбоотон орнуудыг Сирид цохилт өгөх шийдвэрээс татгалзахыг уриалж, яаруу сандруу, түүхий шийдвэр болзошгүй дайныг өдөөж болзошгүйг анхааруулжээ.

Түүнээс АНУ, ОХУ-ын хооронд дайн дэгдэж болзошгүй гэж үзэж байна уу гэсэн асуултад Небензия “Бид болзошгүй аюулыг үгүйсгэж чадахгүй. Харамсалтай нь Вашингтоноос өгч буй мессеж түрэмгийллийг илтгэж байна” гэжээ.

Дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн Дума хотод химийн халдлага гарсан тухай мэдээлэл цацагдсаны дараа барууны холбоотнууд Сирид цохилт өгөх Трампын саналыг шууд дэмжсэн. Харин Москва Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-ассадын засгийн газрын талд хатуу зогсч байгаа билээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн Сирийн Засгийн газрын эсрэг пуужингийн довтолгоо хийх Трампын саналыг шууд дэмжсэн бол Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Сирид цэргийн ажиллагаа явуулахад оролцох эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.

Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарсан энэхүү хямрал одоо ОХУ, АНУ болон барууны орнуудын хооронд зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж