Популизмд Монголыг живүүлж болохгүй | News.MN

Популизмд Монголыг живүүлж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Популизмд Монголыг живүүлж болохгүй

Популизмд Монголыг живүүлж болохгүй

Ерөнхий сайд байсан эрхэмүүдийг баривчлан хорьжээ.

Нэгийг нь ОТ төслийг эхлүүлсний төлөө, нөгөөгийг нь олон жилийн хэрүүлээс ОТ төслийг гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний төлөө юм гэнэ. Прокурор чухам ямар хэргээр шалгах шаардлага гарав гэдгээ зарлах хүртэл итгэж ядан байлаа. ОТ төслөөр шалгаж байгаа юм байна. Дуугаа хураан сууж  болохгүй нөхцөл үүслээ.

Барьж хорьж шалгаж болноо, баригдаж хоригдож шалгуулж болноо. Харин популизмд Монголыг живүүлж болохгүй.

ОТ төслөөр Юу нь популизм, юу нь бодит ажил байв гэдгээр тов тодорхой ойлгох шаардлагатай байна.

ОТ1 – Ил уурхайн бүтээн байгуулалт

ОюуТолгой төсөл олон жил дуншиж байж С.Баярын Засгийн газар эхлүүлсэн билээ. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж зөвшөөрөл авчээ.

Эрх зүйн хувьд УИХ-ын тогтоолын дагуу ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд С.Баярыг олон жилийн дараа буруутай мэт харагдуулах үйлдэл хийж байгаа нь популизм мөнөөс мөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэсэн Засгийн газрын хүчин чармайлтыг ганцхан үйлдлээр баллуурдаад байна уу даа гэж санаа зовж байна.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд Монголын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоотой болтол нь өөд нь татсан, Монгол улсын төсөвт, орон нутагт ихээхэн татвар, хураамж орсон, төслийн туслан гүйцэтгэгчээр үндэсний олон компани зүтгэж хөл дээрээ боссон гээд олон зүйл хэлмээр. Гэвч сайн муу гэрээ болсон гээд ам уралдуулах популист улс төрчид зөндөө. Тэдэнтэй маргалдах сонирхол алга. Харин 2010 онд ОУВС-ын хийсэн нэгэн судалгаанд анхаарал хандуулья.

Энэхүү судалгаагаар “Монголчууд ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа гэрээний үр өгөөж нь Австраличуудаас илүү, Австралид нэгэн цагт яригдаж байсан супер татварын хэмжээнд хүргэж чадсан“  гэсэн үнэлгээ өгчээ. Австрали улс 2014 онд эдийн засагт буруу нөлөөтэй хэмээн үзэж супер ашгийн татвар гэдгээсээ татгалзсан юм. Судалгааг дорхи холбоосоор харна уу.

THE FISCAL REGIME FOR MINING—MONGOLIA

Нэг жишээ нь:

ОТ2-Далд уурхайн бүтээн байгуулалт

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт нь ОТ төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд ОТ-н өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм. Монголын эдийн засаг уналтаас гарахад ОТ төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа.

ОТ2 буюу далд уурхайн бүтээн байгуулалт өөр бас нэгэн том чухал ач холбогдолтой. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дэлхийн 10 гаруй нэртэй банк, санхүүгийн байгууллага санхүүжүүлж байгаа нь ОТ төсөл хэдхэн хөрөнгө оруулагчдын бус, дэлхийн хэмжээний төсөл болсныг илтгэх алхам юм. Үүнийг дэлгэрүүлж ярьвал их юм болноо.

Дубайд үзэглэгдсэн ОТ-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө анхны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Харин олон жил үргэлжилсэн маргаантай асуудлаар нэг мөр ойлголцох тодотгол байгаа. Ингэхгүйгээр дараа дараачийн хөрөнгө мөнгө босохгүй байлаа. УИХ-д асуудлаа оруулсангүй гэж Ерөнхий сайд Сайханбилэгийг буруутгах нь популист улс төр юм.

Эрх зүйн хувьд нэгэнт байгуулагдаад ажилдаа орсон ОТ-д Монгол улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог хэрэгжүүлэгч нь Засгийн газар юм. ОТ төслийг илүү үр ашигтай болгох үйл ажиллагааг зохион байгуулах нь Засгийн газрын шийдэх асуудал бөгөөд тийм эрх зүйн чадамжтай. Эс бөгөөс төрийн өмчийн оролцоотой уул уурхайн болон уул уурхайн бус бүх компанийн бизнес төлөвлөгөөг УИХ баталдаг болно гэж байхгүй. Монгол дэлхийн жишгээр л яваа.

Бүхэлдээ ОТ төслийг хоёр ч Ерөнхий сайдыг баривчлан хорьж улс төржүүлэн шалгаж байгаа нь дэлхийд Монголыг муухай харагдуулахаас өөр үр дүн авчирахгүй.

Эрх мэдэл мэдлэг боловсролтой хосолбол улс орон урагшилна.

Эрх мэдэл популизмтой хосолбол улс орон сүйрэл рүү явах болно.

Популизмаас бодит ажлаа салгаж чадахгүй бол ОУВС-ын оролцоотой олсон эдийн засгийн амжилт эмзэгхэн болж байгааг анхаараасай билээ.

ОУВС-ын Монголын талаар гаргасан хэвлэлийн мэдээ

Эх сурвалж: www.paxmongolica.org

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

*л дуужил гээд байгаа хумуус ил гараад талбай дээр жагсаач .чалахгүй байж хулгайч царайлах хэрэггүй. 2018-04-13 103.57.94.70

зочин

Avatar

Иргэн 2018-04-13 27.123.214.124

Бид аливаа дугнэлтуудийг хийхдээ заавал хатуу шалгуур ашиглаж сурмаар байна. Тийм шалгуураа гаргаагуй байж л ОТ ашигтай, ашиггуй гээд шаагилдаад байх юм….

Avatar

Иргэн 2018-04-13 27.123.214.124

Бид аливаа дугнэлтуудийг хийхдээ заавал хатуу шалгуур ашиглаж сурмаар байна. Тийм шалгуураа гаргаагуй байж л ОТ ашигтай, ашиггуй гээд шаагилдаад байх юм….

Avatar

Zochin 2018-04-13 202.9.41.79

Etssiin dundee populistuudiin gar hul bolson hevlel medeelliinhen hamag hariutslagiig huleeh yostoi. Yagaad ted unen zuv medeelliig humuust hurgedeggui yum be? Yagaad dandaa tulga toirson hov jiviig tugeej baidag yum be? Yagaad setguulch geh neriig uneniig heleh zoriggui shavhruu goridson gulug shig uneluuleh hemjeend hurgev?

Avatar

Зочин 2018-04-13 39.7.51.126

манжууд их уран нарийн ухаан гаргаж монголыг эрхшээлдээ авсан гэдэг ёстой худлаа юм байна ийм тэнэг монголууд урадаж биё биёнийхээ толгойг аваачиж өгөөд цаадуулаа бараг айлгаж байгаад бууж өгсөн юм байна ёрөөсөө л эр эмгүй эмэгтэй нь бүр аймаар би а**а би а**а гээд л байх юм аа

Avatar

Зочин 2018-04-13

Улс орныг сүйрүүлсэн этгээүүдийг эрдэм боловсролтой гэж яаж хэлж чаддаг байнаа. Өвөр Монгол, Монгол Улс хоёрыг хооронд нь ялгаж чадахгүй байгаа тэнэгүүдийг яаж боловсролтой гэж хэлж чадаж байна аа.

Avatar

Зочин 2018-04-13

Авилгатай тэмцэхгүй байна гээд гоншигноод байдаг. Холбогдох хүмүүсийг шалгаад баривчлахаар монголыг муухай харуулаад байна гээд донгогдоод байх юм. Хятад авлигатай маш хүчтэй тэмцэж байна. Тэглээ гээд Хятадыг олон улсад муухай харагдуулж байна уу. Хариул даа. Оюунтолгойн ордыг барьцаанд тавиад 15 банкнаас өндөр хүүтэй зээл авчихсан Рио Тинто, Торкиз Хил компанийг яаж монголд хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж чаддаг байнаа.

Avatar

Монгол ялнаа 2018-04-13

УРАГШАА НҮҮРСЭЭ ГАРГАЖ ОРОСТОЙ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖОО ТАВЬЖ ТУУН НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМАА ГАЦААЖ ТӨСЛИЙН БАГАГҮЙ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУС ЗАРЦУУЛЖ ГАЦААСАН , УЦС – ЫН ТӨСЛИЙГ НЬ ГАЦААЖ ӨГСӨН , СҮҮЛИЙН ГУЧИН ЖИЛД МОНГОЛД ХИЙГДСЭН ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙГ ГАЦААЧИХВАЛ ОРОС КРЕМЛИЙН ДАЛД БОДЛОГЫН ТӨГС ЯЛАЛТ БОЛЖ ХЯТАД , ОРОСЫН ДОР ГАДНАА ТУСГААР УЛС МЭТ ХЭДҮҮЛЭЭ ЖАРГАЖ АМЬДАРНАА !!!!!!

Avatar

Чук 2018-04-13 112.72.11.124

Одоо номер нэг татвар төлөгч. Судалгаанаас харахад зэсийн агууламж нэмэгдэх юм байна бараг 3 дахин. Ингэхээр ОТ ашигтай ажиллаж татварч сайн төлж муу хэлэх боломжгүй болох юм байна тун удахгүй. Тэгхээр одоо бужигналдаж гэрээнд өөрчлөлт оруулж Монголоо аварч үр ашигийг нь дээшлүүлсэн болж харагдахгүй бол олон жил гүжирдсэн талаар болно гэсэн үг. Магадгүй тэр үед эргээд ОТ г муулагчид э/з т сөрөг нөлөө үзүүлсэн гээд ачигдах маягтай. Ер нь удахгүй үр шимээ сонгодог утгаараа харуулах төслийг одоо ноолж би сайжруулсан би зохицуулсан болж харагдах, олон жил поп хийсэн нь гай болох хандлагатай боллоо шүү. Энгийн ойлголтоор одоо ажиллаад номер нэг болсон ил уурхай нь үүнээс 3 дахин их агууламжтай далд уурхайтайгаа цуг ажиллахаар ямар үр ашиг гарах нь тодорхой. Тэр үед ОТ гэрээ муу гэвэл хүмүүс гсйхах байлгүй дэ. Одоо ДамОчир тэргүүтэй ажлын хэсгийнидүгнэлтийг танилцуулаад Рио той нэг ширээнд сууж ярилцсан болоод одоо үеийн попууд бид ОТ н гэрээг сайжруулж монголоо аварлаа гээд сүрт мэдээллээр бөмбөгдөнө. Анх байгуулсан улсууд золигт гарч дуусаад үр шим нэр хүндийг нь попууд бид олон жил нойр хоолгүй амь насаараа дэнчин тавьж гүйсний хүчинд гэж ирээд л… Ганбаа ойрд би ажлын хэсгийнхэнд зөвлөгөө өгч уулзсан энтр гээд нэг үнэр гаргаад байгаа шүү. Угаасаа сайн гэрээ наад төсөл чинь. 2012 онд дөнгөж хүдэрээ ачиж тууз хайчлаж байсан нялх төсөл одоо жижиг Монголын number1 болчоод байна. Сайн ажиглаад ой санамжаа хадгалж яваарай иймэрхүү юм болно до удахгүй.

Avatar

irgen 2018-04-13 202.21.127.168

Энэ [Хориотой Үг] ухна тавьчихсан юм шиг 20, 30 жил тасралтгүй Монголын төрд бугшиж хорт хавдар болтлоо томорсон Энхсайхан мэтийн юмс төрд гай болж байгаагаа мэдэхгүй зууралдан тархи угаалт хийх гэж оролдож байна. Цаг хугацаа нь дууссан гэдгээ мэддэггүй мэдэрдэггүй ийм ухнуудыг засч хөнгөлөөд байх газар руу нь явуулах цаг аль хэдийн болсон баймаар.

Avatar

Зочин 2018-04-13 122.201.22.65

ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БОЛНО, ТААРУУХАН ГЭРЭЭ Ч БАЙЖ БОЛНО, ХАРИН ХЭЭЛ ХАХУУЛЬ АВААД ТЭГЭЭД ТЭР АВИЛАГЫН МӨНГӨӨ АВАХДАА ХЯТАДЫН МОНГОЛЫН БАЯР ЦОГТ ГЭЭД , ТЭГЭЭД ГЭРЭЭГ ЗАСАЖ БОЛОХООРГҮЙ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ Л ГЭЭД БАЙГАА ЮМ

Avatar

ХАРЖ Л БАЙЯ 2018-04-13 202.9.40.222

''Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын лидерүүд ярилцан, Санжийн Баяр гэх хүнийг өмгөөлж, ямар нэг үйлдэл хийхгүй, тэр бүү хэл элдэв мэдэгдэл ч гаргах шаардлаггүй гэж үзсэн аж''

Avatar

Зочин 2018-04-13 66.181.178.17

жинхэнэ популистуудыг барьжх хориод байна гэж ойлгож байгаа шүү ОТ гэрээ угаасаа маш муу хийгдсэн цаашлаад казахстан.болоод канаад авсралийн гэрээг олоод судлаад нэг үз тархи угаахаа боль доо

Avatar

Зочин 2018-04-13 202.9.40.222

ХҮРЭН БӨӨРТЭЙ ХУЛГАЙЧИД ШҮҮ ДЭЭ

Avatar

Хээл хахууль, авилгалд Монголыг живүүлж болохгүй. 2018-04-13

Хээл хахууль, авилгалд Монголыг живүүлж болохгүй. Шударга ёс, байгалийн баялаг, нийт ард түмний эрх ашгаас дээгүүр юм нэг ч байж болохгүй. Хүнийхрүү царайлсан, хувиа бодсон хулгайчуудыг шийтгэх нь зөвөө.

Avatar

Анхны гэрээ гээд муу байх албагүй. 2018-04-13

Анхны гэрээ гээд муу байх албагүй. Энэ нийтлэлийг тархи угаах зорилгоор бичээд үр дүнд хүрнэ гэвэл гонж байхаа. Хүн хийморийн авдарт байгаа үүцээ би авдараа онгойлгож чадахгүй байна. Чи онгойлгоод бүгдийг нь ав гэх үү. 2037 он гэхэд энэ хулгайчууд амьд мэнд байх уу. Эх орноо, ард түмнээ худалдсан, баялгаа хэдэн төгрөгөөс болж харьд зуучилсан хулгайчуудийг үнэн шударгын дэнсээр оруулах нь Монголын ард түмний хувь заяа шүү. Анхны гэрээ гэж хуцаж байгаа хулгайчууд битгий хуцаа. Хувийн хэвшлийн нэг компани анхны анхны гээд л бүх юмаа хийдэг. Тэгээд тэд алдаад байна уу.

Avatar

Даш 2018-04-13 202.179.25.94

АТГ ч яахав, ажлаа хийж байна гэж ойлгож болох юм. Энэ харанхуй, бүдүүлэг, цус улайнд дуртай ард иргэд маань яана даа. Хэрэв хуулийнхан мафийн захиалгаар ажиллаж, эдгээр нөхөд улс төрчдийг хэлмэгдүүлсэн тохиолдолд маргааш энэ махны машин өөрийн толгойгүй иргэн таныг хэлмэгдүүлэх бол алга эргүүлэхээх амархан болж хувирна шүү.

Avatar

zochin 2018-04-13 202.9.40.222

ни хао да ши! та амаа татkk

Avatar

Шударга ёс хаана байна 2018-04-13

Шударга ас нэхэхээр популизм болох уу. Ер нь поп, орк, трол гэсэн үгнүүдийг хэн гаргаж ирээд байгаа юм. Ард түмнээ 2 талцуулж хэрэлдүүлэх, хагаралдуулах энэ үгсийн эхлэлийг Сайханбилэг гэж нөхөр тавьсан. Ард түмний баялаг хаана байна гэж асуусан хүнийг Поопролоо гэж хуцсан тэр хулгайчуудийг шалгах, үнэн мөнийг нь тогтоох нь шударга ёс биздээ.

Avatar

Зочин 2018-04-13 103.26.195.228

Shut up you little orc

Avatar

z 2018-04-13 202.55.191.130

Shudarga ios gej bhgui ene hemjehed hetsuu hartsagui oligol harin sain zow system gej bol bgaa

Avatar

Зочин 2018-04-13 202.9.41.156

Shydarga esiig tsaazar bii bolgono

Avatar

Базар 2018-04-13

Анхны гэрээ муу байж болно оо. Тэр үед бидэнд ямар ч туршлага байхгүй байлаа. Гэхдээ энэ бол хүн яллах үндэслэл биш. Харин Дубайн тохироо бол анхны гэрээг өөрчлөөгүй, хэдэн жил зогссон далд уурхайн бүтээн байгуулалтыг гацаанаас гаргасан хэлцэл. Үүгээрч хүн яллах үндэс байхгүй. Ганцхан шалгах юм нь Зоригт сайд даргатай ажлын хэсэг Рио Тинтогоос хахуул авсан уу гэдэг л байгаа гэж БИ ойлгож байгаа. Тэрийг Монгол дангаар шалгах арга бараг л байхгүй болов уу. Ингэхлээр энэ баривчилгаа бол АТГ-ын дарга өөрийгөө рекламдах гэснээс өөр ямар ч зорилго байхгүй ажиллагаа. Бараг Баасан авгайд гаргасан уураа Баярт гаргаад байгаа юм биш үү.

Avatar

zochin 2018-04-13 43.228.130.112

chi bitgii hutsaa

Avatar

вов 2018-04-13 182.160.32.71

5000 т.н алт?

Avatar

Зочин 2018-04-13 103.26.192.190

Үнэхээр хахууль, авилга авч уу үгүй юу гэдгийг тогтооно уу гэхээс, гэрээ ашигтай байсан, ашиггүй гэрээ хийсэн гэдгийг тогтооно гэж байхгүй ээ. 10 жилийн өмнөх дэлхийн зах зээлийн болон Монголын эдийн засгийн нөхцөл байдлын үүднээс дүн шинжилгээ хийгээд шударга шийдвэр гаргана гэж байхгүй ээ.

Avatar

Зочин 2018-04-13

2 талцаад хэрэлдээд бай.

Avatar

Зочин 2018-04-13 202.131.245.243

Эх сурвалж: http://www.paxmongolica.org Энэ одоо хаанахын хэн гэгч этгээдийн тархи угаалгын машин бэ? Энэ хаягаар нь орсон чинь ямар ч мэдээлэл алга.

Avatar

Зочин 2018-04-13 43.242.243.239

Популизм ч гэх шиг. Энэ дээгүүрх томчууд ард иргэд ямар уур хилэнтэй байгааг нэг л ойлгохгүй байгаа бололтой. Амьдралаас тасарчихаад тэр биз. Тэр уурыг нь жаахан мэдэрчихээд популизм, боль гэж сургааль айлдаж гэнэ. Хаха. Энэ дөнгөж эхлэл. Удахгүй тархиа хага цохиулав та нар

Avatar

Зочин 2018-04-13 202.9.40.222

yostoi yostoi

Avatar

Zochin 2018-04-13 103.229.123.223

Populism ihdvel Afric bolno shuu

Avatar

Зочин 2018-04-13 202.170.72.3

Төрийн төлөө оготно гэгчээр ингэж өвөр хоорондоо хөлөө жийлцэж, гадны хөрөнгө оруулалтыг дайжуулж /Эрдэнэт хэцүүдсэн, ОТ араас нь 2 дах Эрдэнэт болчвол яаж төсвөө бүрдүүлж, яаж цалин, тэтгэвэр олгогдох юм. Нөгөө л хүүтэй төлөгдөх зээлээ л авсаар байх уу, Гадныхан яваандаа тэр болгон зээл өгөх үү, өгсөн ч юугаараа төлөх үү/ асуудал их байнаа. Том гүрнүүд анхааралтай харж байгаа шүү. Сирийн араас орохгүй гэх баталгаа байхгүй шүү.

Avatar

Зочин 2018-04-13 103.229.123.160

Улам л харанхуй болоод байгаа монголчуудыгаа яанам бэ.

Avatar

z 2018-04-13 202.55.191.130

Hyatad ene geheesee iluu HARANHUI BUDUULEG MONGOLCHUUD oorsdiigoo oorsdoo l ustgah bh da

Avatar

Зочин 2018-04-13 64.119.18.83

XEXE BAYARIIG HORIH BAITUGAI ALSAN CH BAGADNA SHU DE 7/01-ND ZALUUCHUUDIIG SHUUD BUUDAJ ALUULSAN HUN SHU DE

Avatar

Зочин 2018-04-13 43.242.243.239

Талбай дээр авчраад дүүжлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-13 202.9.40.222

олон түмэнд нь даатгачих чулуугаар цохиулсаар байгаад алий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж