Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Капитрон банкнаас карт эзэмшигчдийнхээ дунд “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, супер азтанаа тодруулж байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн “Супер азтан” буюу “Аватар аялалд хосоороо аялах эрх”-ийн эзэд маань БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотод гайхамшигт аяллаа хийгээд ирсэн байна.

Мэдээллийг эргэн сануулахад: www.capitronbank.mn

Бээжин хотоос баруун урагш 1500 км зайд байрлах Хунань мужийн Жанжиажэ нь Хятадын А5 зэрэглэлийн аялал жуулчлалын бүс бөгөөд “Аватар” киноны Пандора гаригийн байгалийн үзэсгэлэнгийн санааг авсан газар юм.

Азтанууд маань “Аватар аялал”-д оролцож, ЮНЕСКО-гийн байгалийн өв соёлд бүртгэгдсэн Жанжиажэ ойн хүрээлэн, Тэнгэрийн хаалга хэмээх Тианмэн уул, Жанжиажэ Гранд Канеонд байрлах хавцал дагасан дэлхийн хамгийн урт, хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрэн дээр явж, эр зоригоо шалгахын зэрэгцээ, Жанжиажэ ойн хүрээлэнд байрлах гадна талбайн дэлхийн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар 2 минутын дотор 326м өндөрт гарч, Тэнгэрийн багана хэмээх Хала-луяа уулыг харах зэргээр зөвхөн “Аватар” киноноос мэдэрч болох тэр гайхалтай мэдрэмжийг авсан юм.

Капитрон банк нь “Тэнгэр трэвел” аялал жуулчлалын компаниар дамжуулан азтануудаа Пандора гаригаар долоо хоног аялуулах боломжийг ийнхүү олгосон аж. Цаашид Капитрон банкнаас нийт харилцагчдынхаа дунд урамшуулалт хөтөлбөрөө үргэлжлүүлэн явуулах бөгөөд магадгүй дараагийн азтан та ч байж болох юм. Капитрон банктай үргэлж хамт байдаг, харилцагчиддаа ажил үйлс нь өөдрөг, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе !

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж