Л.Пүрэвбаатар: Надаас таунхаусаа авъя гэвэл... | News.MN

Л.Пүрэвбаатар: Надаас таунхаусаа авъя гэвэл…

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвбаатар: Надаас таунхаусаа авъя гэвэл…

Л.Пүрэвбаатар: Надаас таунхаусаа авъя гэвэл…

“УБТЗ” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Нийслэлийн шүүхээр уржигдар /2018.04.11/ Монгол-Оросын хамтарсан үйлдвэр “Улаанбаатар төмөр замын хөрөнгөөр барьсан Таны 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий таунхаусыг чөлөөлөх шийдвэр гарлаа. Та уг шүүх хуралд оролцсон уу, энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Би шүүх хуралдаанд оролцоогүй. Надад ажиллаж амьдрах нөхцөл хангасан албаны орон сууцаар хангах үүргийн дагуу байгууллага нь өгсөн буцаан авч байгаа бол надад хамаагүй. Одоогийн дарга нь Ерөнхий хороондоо надад шилжүүлэх тухай албан бичгээр өгсөн баримтыг би та нарт өгье. Өөрсдөө өгчихөөд тэр шийдвэрээ буцааж чадахгүй асуудалдаа шүүх байгууллагыг ашиглаад яваад байгаа юм байлгүй.

-Ер нь энэ байрыг танд өгөх болсон ямар учиртай юм бэ. Энэ талаар “УБТЗ”-д өөр байгууллагаас төлөгдөх байсан өрөнд “Цэцээ гүн” хотхон дахь таунхаус ирсэн. Түүнийг та худалдаад авсан мэтээр уншиж ойлголт авч байлаа. Бодит байдал дээр яг юу болсон юм бэ?

Үе үеийн төмөр замын Замын дарга нар бүгд албаны байранд амьдардаг. Тэр зориулалтаар олон байр авсан. Өр зээлийг бол түүгээр нь шийдэж оронд нь байр авч болохгүй. Энэ орон сууцыг ном журмаар нь авч олон зуун тэрбумын үр ашиг, гэм буруугүй үйлдэл эс үйлдэл гээд, шагнал урамшуулал, ажлын ачааллын нөхөн олговор, олон улсын томоохон компанийн нэр нүүртэй холбоотойгоор удирдлагадаа шилжүүлэх нь байдаг л зүйл. Би бол энэхүү хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувьдаа огт байр аваагүй.

-Тэгээд “Цэцээ гүн” хотхон дахь тэр таунхаус одоо эзэнгүй байдаг хэрэг үү?

-Албаны орон сууцны гэрчилгээг нь хар даа. “Өмчлөгч” нь “Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хэвээр байгаа биз. Замын дарга Д.Жигжиднямаа нь өөрийн гарын үсэгтэй албан бичгээр Ерөнхий хороонд хандаж энэ байрыг зохих журмын дагуу шилжүүлэх саналаа өгсөн байдаг. Энэ бол ердийн хөдөлмөрийн гэрээ контрактын харилцаа. Харин одоо өөрсдийнхөө энэ шийдвэрийг өөрсдөө шүүхэд өгөөд, өгсөн байраа хурааж авч байгаа юм байна. Түүнээс биш би тэднийг, тэд намайг шүүхэд өгөөгүй.

-Та ямар шийдвэрийг хэлж байна?

-Одоогийн дарга Д.Жигжиднямаагаас “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд 2016 оны аравдугаар сарын 7-нд илгээсэн 10/1478 албан бичиг. Үүнд: “УБТЗ” ХНН нь 6.6 дахь заалтын дагуу Замын даргын буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бус Ерөнхий хорооны шийдвэрээр контрактыг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд албаны орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ”, “Нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн “д”-д хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, данснаас хасах нь Ерөнхий хорооны эрх хэмжээнд хамаарахаар заасан учраас орон сууцны байшинг нийгэмлэгийн данснаас хасч, үнэ төлбөргүйгээр өмчлөлд нь шилжүүлэх үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэх боломжгүй байна. 2015 оны наймдугаар сарын 1-ний өдрийн №TST005 тоот Худалдах, худалдан авах гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1 484.0 сая төгрөгийн үнэ бүхий 370 м.кв талбайтай №TH5 тоот гурван давхар орон сууцны байшинг худалдан авсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг танаас хүсч байна” гэсэн бичиг нь энэ байна /үзүүлэв/.

-Ямар хугацаанд энэ хангамжийг эдлэх ёстой вэ?

Замын даргаар ажиллах хугацаанд энэ байранд байрлах ёстой. Тиймээс би одоо эндээ амьдарч байгаа. Өчигдрийн шүүхийн тухайд “УБТЗ” байраа буцааж авах тухай шийдвэр юм уу даа. Одоо Ерөнхий хороо нь (Орос, Монгол талын зургаан гишүүн) надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ контрактад заасан үүргээ яах юм бол. Би хасах данстай хүлээж аваад 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн. Толгой дааж 15 мянган ажилчдынхаа цалинг жил бүр дараалан 10 хувиар нэмсэн. Өнөөдөр 2014 оноос хойш төмөр замчдын гар дээр жил бүр 40 тэрбум төгрөг илүү очиж байгаа юм. Одоо бол цалин хөлс 200 тэрбумаас давсан байх. Ачаа тээврийн орлого бол хэрэглэгчдэд зардал байдаг. Тэгэхээр ашигтай ажиллуулсны илрэл биш гэж үү.

-Шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гээд орон сууцаа сулла гэвэл та биелүүлэх үү?

Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н Морозов удирдаж Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцсан ажлаа шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй.

-Тэгэхээр та байраа авч үлдэхийн тулд давж заалдах болж байна уу?

-Би АТГ, цагдаа, прокурор эцэстээ бүр болохоо байхаараа шүүхэд хандаагүй шүү. Тэд өөрсдөө шүүхийн шийдвэрээр, өөрсдийнхөө байрыг авч байгааг дахин хэлье. Шүүхийн шийдвэр үнэ өртөгтөө биш шударга үнэний талд гарч байгаа бол би дагана. Төмөр замчдад, монголчуудад олдсон илүү цалин урамшууллыг хэл амгүй шингээж тэднийхээ орон байр, өр зээлд өгөхөө бодохгүй буцааж авах, шударгаар нөхөн олговор авах замыг хаадаг удирдагч нарыг олоод өг гэвэл хэн бэ? Хэрэв улс төр орсон бол шударга байх ёстойг сануулна. 

-Таныг, ер нь төмөр замын ашигтай ажилласан үгүйг юугаар яаж үнэлдэг юм бэ?

-Зөв асуулт байна. Төмөр замын ашигтай ажилласан үгүй нь дарга нараас тэгтлээ хамаардаггүй. Монголын эдийн засаг, экспорт, импорт, гадаад худалдааны орчноос хамаарна. Ер нь төмөр замын орлого гэдэг бол тээврийн зардал юм шүү дээ. “УБТЗ” ХНН-ийн орлого нэмэгдэнэ гэдэг чинь таны, миний бараа, худалдааны зарлага өсч байгаа хэрэг. Миний ажлыг төмөр замчид зарчмаар нь дүгнээд мэдээд явж байгаа. Хэзээ, ямар хүйтэн халуун “жин” тавихаа тэд мэднэ. Тэгээд ч байгууллага, хамт олны дотоод асуудлаа шүүхэд өгөх хэрэггүй л байсан юм.

-Хангамжийн тухайд Ерөнхий хорооны бүх гишүүд эдэлдэг, хариуцлагаа ч хамтдаа үүрдэггүй юм уу?

-Бүгд хангамж эдэлдэг. Оросын талын гишүүдийн хангамж өндөр л дөө. Байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг, тодорхой нууцлалтай. 

-“1000 вагоны” асуудал анхаарал татаад байгаа. Энэ талаар одоогийн Замын даргатай ярилцлага хийхэд үнэхээр вагоноо нэмье гэтэл шинийг авах боломж байгаагүй, хэрэгцээ их байсан, 1000-ыг авахаар зорьсон ч талыг нь авч засч ажиллуулж байгаа юм байна гэсэн ойлголт авсан. Таны хувьд энэ талаар хэр зөв шийдэл гэж үздэг вэ?

-Төмөр замын онол арга зүй гэх үү, бүтэц зохион байгуулалт гэх үү. Ямар ч байсан хууль дүрмээрээ суурь бүтэц хөдөлгөөн гэсэн замын ашиглалт арчилгаа, тээвэрлэлт, тээврийн үйлчилгээ гээд нарийн учиртай. Мэргэжлийн хүмүүс аль талаас нь эхэлж хөгжүүлээд байвал бүхэлдээ өсөн дэвжээд байдгийг мэднэ л дээ.

Хуучин 1000 вагон эдийн засгийн утгатайдаа биш аюулгүй байдлын нөхцөлд асуудал байдаг. Осол сүйрэл гарвал тэр вагоны өмчлөгч (хувийн компаниуд), түүний засвар баталгааг гүйцэтгэдэг энгийн замчинд хариуцлагыг тохдог явдал юм. Түүнд л би дургүйцдэг.

-Монгол дарга нарын хувьд сүүлийн таван ч дарга нь хугацаанаасаа өмнө улс төрийн шалтгаанаар солигдсоноос үүдэн Оросын тал Замын даргаа томилох сонирхолтой байна гэсэн мэдээлэл бий. Танд энэ уур амьсгал мэдрэгддэг байсан уу?

-Үнэн шүү дээ. Дотооддоо “нудралцаад” байдгаас болоод орос дарга тавихад хүрч байна. Бидний бодлоор Монгол Улс “УБТЗ” болон бусад төр хувийн хэвшлийн төмөр замуудаа өөрийн удирдлагад 100 хувь авах цаг үе нь ирсэн, түүний төлөө үе үеийн төмөр замчид хамтдаа тууштай явж улс орондоо туслах боломж байдаг.

-Оросууд, ер нь хоёр хөрш маань үүнийг хүснэ гэж үү?

-Татгалзахгүй шүү. Хоёр том гүрний дунд бие даасан ложистик байх ёстой гэж тэд хүлээн зөвшөөрнө. Надад баримт ч бий.

-Нэгэнтээ В.Морозов Монголд ирэхдээ  өгсөн ярилцлагадаа “Бидэнд маш дутуу, ташаа мэдээлэл ирдэг” гэж хэлсэн байдаг. Энэ үнэний ортой юу?

“Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг Монгол орныг ерөөсөө ойлгохгүй байгаа. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Монголын глобал байршлыг юундаа, яаж ашиглах, яаж “УБТЗ”  хөгжих, өөрт нь ч өрөөлд ч юунд хэрэг болох вэ гэдгийг ярих, сонсох хүсэлгүй байх шиг. 

-Яагаад Ерөнхий хорооны хурал дээр хоёр тал санал нийлэхгүй, байр сууриа илэрхийлэхдээ “сэрүүн” уур амьсгалтай болчихсон юм бол?

-Ерөнхий хороонд элдвийн “эвгүй” хүмүүс орсоноос болж л тийм байдал үүсдэг юм даа. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойлгох цаг болсон. Төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд элдвийн хүн орсоноос болж муу менежменттэй болдог. Тэр компани төрийн компани ч биш болж хувирдаг. “УБТЗ” ХНН-ийн хувьд үүнтэй л адил байдал үүсээд байна.

-“Элдвийн” гэж элдэвтэй сэргэлэнг лав хэлээгүй бололтой? 

-Улс төрийн хуйвалдаан, танил талын гуйлга, тохиролцоо, эсвэл шагналын журмаар томилогдсон хүнийг багтаавал сүйрэл авчирдаг. 

-Та одоо юу хийж байна?

-Би төмөр замын хөгжлийн бодлого, цаашдын ирээдүйн талаар хувиараа судалгааны ажил хийж байгаа. Түүхийг ч ирээдүйг нь ч анхааралтай ажиглаж хойч үедээ үлдээнэ, чадвал хэрэгжүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tumur zamchin 2018-04-13 129.194.178.0

Puverbaatary uldeesen, ajild avsan buh humuus avligachad. Tsegtsleh yamar ch arga alga. Tsegtseleh geh leer, hun amyn erh zurchuud baina gehiin. tegeed ene ulsuud chin avilaga avaad suugaad bainhuu, Purvbaataraa!!????

Avatar

долгормаа 2018-04-13 70.67.146.71

Төмөр зам хүмүүстэй өгсөн байраа гарахаар нь буцааж авдаг гэж сонсож байсан. Гэтэл манай зарим ТӨХКнууд олон жил ажилласан хүндээ хувьд нь өгдөг байсан. Энэ үед дарга нар нь далимдуулж зөндөө байрыг ах эгч дүү нар бас хамаатнууддаа компанийхаа мөнгөөр 2-4 өрөө байрыг зөндөө хулгайлж нууцаар өгсөн дөө. Ах дүү нарынх зарим нь бүр тэр компанид ажилладаггүй байхад хүртэл байр улсын мөнгөөр аваад өгдөг ш дээ. Хууль хяналтын байгуулага нь шалгана ч гэж байхгүй. Монголын хуулийнхан маань хэзээ нэг эх орныхоо төлөө үнэнч зүтгэх юм болдоо.

Avatar

Зочин 2018-04-13 27.123.214.116

Муу луйварчин [Хориотой Үг] минь байраа үг дуугүй өгчихөөч дээ чи төмөр замд ву хийсэн юм бэ чиний яриад байгаа чинь хамт олны хүч биз дээ? Ганцаараа хийсэн юм шиг галзуурахаа бол луйварчин минь

Avatar

Зочин 2018-04-13 66.181.182.139

OCHIRHUU L UBTZ VANT ULS BISH BOLGOSON TEGLEE GEED MUUDAH YUMGUI

Avatar

Зочин 2018-04-13 64.119.23.235

UBTZ KOMUNIZMIIN UYIIN SAIN TAL RUU N EDIIN ZASGIIN ORUULSANIIG UNEL

Avatar

Зочин 2018-04-13 78.54.89.128

Энэ мэтийн болон цаана нь байдаг Сүрэнхорлоо ч билүү хэсэг хуучинсаг нөхдүүд ажлаа овоо хийж өнөөгийн даргаа өөрчлөх гээд улайраад байх юм даа. Шившигтэй нөхдүүд

Avatar

Бодит баримт: 2018-04-13 202.72.244.219

Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа нийгэмлэгийн хөрөнгөөр "Өнөр девелопмент" ХХК-тай байгуулсан "Орон сууц бариулах тухай гэрээ"-ний дагуу Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж,…….. тоотод байрлах тансаг хаусыг 1 тэрбум 484 сая 253 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Байрны төлбөрийг 2015.01.16-ны өдөр УБТЗ-ын Голомт банкны 1102047680 тоот данснаас болон ХХБ-ны 499201374 тоот данснаас "Өнөр девелопмент" ХХК руу шилжүүлсэн байна. 2016 оны 9-р сарын 27-ны өдрийн УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр Л.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактыг цуцалсан юм. Түүний амьдарч байгаа өндөр үнэтэй хаус нь "УБТЗ" ХНН-ийн өмч учраас 2017 оны 08 -р сарын 24-ний өдөр Л.Пүрэвбаатарт уг хаусыг худалдаж авах эсвэл чөлөөлж өгөхийг мэдэгдсэн боловч уг саналыг хүлээж авахгүй байсан учраас шүүхээр асуудлыг шийдэхээс аргагүйд хүрсэн юм. УБТЗ-ын үе үеийн дарга нар ийм өндөр үнэтэй байр байгууллагын хөрөнгөөр худалдан авч байсан түүх байхгүй юм.

Avatar

зочин 2018-04-13 202.70.33.242

Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н Морозов удирдаж Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцсан ажлаа шийдчих. Монголын шүүхийг орос монголын хоорондын асуудалд оролцуулахаа … кккк ичиж амьдараасай энэ стак….

Avatar

зочин 2018-04-13 202.70.33.242

Шүүхийн шийдвэрээс давсан ерөнхий хорооны шийдвэрийг хүлээнэ гэж байдгийм уу? энэ тэгээд шудрага ёс нь юм байх даа… гайхалтай л юм

Avatar

би 2018-04-13 202.70.33.242

үхсэн оросуудтай нийлж идэж уусанаа д гайхуулдаггүй юм бол энэ муу үхсэнэрээ судалгаа хийдэгийн. Чадах ч үгүй, хийх ч үгүй, зүгээр л нэг хөгжлийн садаа. Яаж ичихгүй энэ бүхнийг хүртэх ёстой гэж хэлж чадаж байнаа, аягүй бол би оросуудтай нийлж асуудлыг өөрөөр эргүүлж чадна шүү гэж сүрдүүлж байгаан байна л даа. Монгрлын төр энэмуу луйварчинд идүүлж хууртахгүй л байлгүй дээ

Avatar

Зочин 2018-04-13 202.72.244.219

1,5 тэрбумын байр УБТЗ-ын хөрөнгөөр өөртөө авна гэдэг бол яалт ч үгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал

Avatar

Зочин 2018-04-13 202.72.244.219

Тэгээд төмөр замын мэдлийн байр юм бол зүгээр нүүгээд суллаад өгөхгүй юундаа хоргодоод байгаа юм.

Avatar

Ичиж үхээсэй энэ хөлдүү Пүрэвбаатар гэдэг. 2018-04-13 66.181.161.96

Тийм л их өгөхөд бэлэн байсан юм бол надаа 1.5 тэр бум төгрөгний үнэтэй хаусыг үлдээж өгөөч гэж шүүхэд ханддаг юм уу? Хулгайлсан хөрөнгийг минь албан ёсны болгож өгөөч гээд. Шүүх маш зөв шийдвэрлэсэн.

Avatar

Зочин 2018-04-13 202.179.26.181

Хариуцлагыг нь үүрүүлж чадахгүй бол албан тушаалтнууд худал яриад л, уралдаад л идээд байх нь ойлгомжтой. Нийгмийн хорт хавдар юм даа

Avatar

Зочин 2018-04-13 27.123.214.106

ТЗын дарга нар бүгд л тээвэр зуучийн компанитай. Цөөхөн л тээвэр зуучгүй хүний нэг Пүрэвбаатар л даа. Энэ байрыг шүүх энэ тэр гэж шоу хийх сонирхол нэг хэсэг хүнд байгаа. Албан бичиг уншихад дотроо л шийдэх асуудал бн

Avatar

Зочин 2018-04-13 122.201.20.146

-Шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гээд орон сууцаа сулла гэвэл та биелүүлэх үү?
-Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир!
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ОГТ ХАМААГҮЙ ЭЭ ГЭСЭН ҮГ ҮҮ?

Avatar

njuuty 2018-04-13 202.9.41.127

зүгээр л албаны нэр дээр байгаа байрыг хураасан болж шүүх жүжиглэж байгаа юм байна. энэ авилгалд идэгдсэн шүүхийг яанаа. Пүрэвбаатар гэдэг этгээд мөнгөтэй болохоор шүүхээр ийм хуурамч шийдвэр гаргуулж олон түмний тархийг угааж байгаа юм шүү

Avatar

Томор замчин 2018-04-13 27.123.214.104

УБТЗ ХНН-ийн ЕХ-нд 3 орос, 3 монгол гишуун байдаг. ТУЗ-ын гишууд шуу дээ. Энэ 6 хуний эзэмшсэн мэргэжил, хашиж байсан алба, ажлын туршлага, намтрыг анхааралтай уншвал таньд айдас торох болно! Оросын талын гишууд жинхэнэ утгаараа акулууд харин манай талын толоолол бол зугээр л цэцэрлэгийн хуухдууд. Ичиж ухмээр. Харамсаад харамсаад барахгуй! Монгол улс хаашаа явж байна? Хогжил руугээ лав биш. Нэг тийм аймшигтай ангал руу л явж байна даа. Хайран сайхан эх орон минь. Хайран сайхан ард тумэн минь.

Avatar

Зочин 2018-04-13 27.123.214.106

Цогтгэрэл ерөнхий хорооны хуралд үнэхээр жулдаж харагдаж байсан. Орос хэлтэй нэр хүндтэй хүнээр ахлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-13 43.228.131.45

Албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгууллагын өмч хөнөг болсон 1,4 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн байна

Avatar

purevbaatatraa 2018-04-13 202.170.68.38

yamar ichidgui shar n**** vee chi

Avatar

Зочин. 2018-04-13 217.21.33.87

Боловсорсон луйварчин даа. Жинхэнээс нь [Хориотой Үг] хатаавал таарна.

Avatar

ахмад ажилчин 2018-04-13 103.26.195.168

Зам тээврийн яамны төрийн энэ том байгууллагад нэг иймэрхүү цогтгэрэл шиг залуус ийм өндөр дээд ажил алба хашиж, энэ төрийг дампууруулж олны шившиг болгоод байхад энэ Монгол улс чинь яаж урагшаа хөгжих вэ? …. Арай л дэндүү юмаа…. Хэлгүй, Дүлий, Хараагүй хүнээр хоттой хонио мануулсан монгол айл гэж байдаг боловуу ээ бурхан минь аварч хайрла

Avatar

замчин 2018-04-13 103.26.195.168

идэж ууж ханаж цадасан шуналгүй хүн гэж байна уу?
тийм хүн байвал олоод тавьчихаа ч тэр хүн нь бас тийм болж хувирах байхдаа!!!

Avatar

зочин 2018-04-13 103.26.195.168

энэ бол ажил албан тушаалыг хэтрүүлэг
амьдралын эх үүсвэрийн эхийн тавьсан өөрсддөө хийсэн зохиосон хууль цагдаагийн хээл хахуулийн үүд хаалга байна гэдэг нь ойлгомжтой . . .яаядаа энэ төрийн албан хаагчдыг
хэзээ нэг эрх тэгш хүн шиг амьдрана даа… нэг үе нь үхэж дуусч байж л дараагийн үе нь цэвэршдэг жамтай юм боловуу

Avatar

төмөр замчин 2018-04-13 103.26.195.168

хийж бүтээх гэхээсээ илүү яаж хувьдаа хусах тухай бодож явдагаа ил цагаан тайлбарлаж байх шигхарагдаж бна
үнэхээр л тийм биш юм бол тэр албан тушаалын байрын төлөө тэгтлээ зууралдаж шившиглээд [Хориотой Үг]гаа илэрхийлээд олны дургуйг хүргээд баймааргүй өгчихөж болдоггүй шунал л гэдэг энэ юм байхдаа заавал ингэж цоллуулж байж олж авсан эд хогшил ч эд болохгүй гай л дагуулах байхдаа. Үүний түруунд бас төмөр замын 6 өрөө байрыг ХУД-ын жаргалан хотхонд авсан байдаг гэсэн . . . нээрээ дуусдагүй шунал л гэж энэ байхдаа ард нь 2 дахин [Хориотой Үг] шар авгай байдаг гэсэн тэр л эр нөхрөө амьдаар нь хатааж байгаа юм байна лдаа

Avatar

Зочин 2018-04-13 202.9.40.135

Тэр шилэн Цогоо юу вэ?

Avatar

zochin 2018-04-13 202.70.34.132

gants tumur zam geltgu buh turiin umchiin gazar bugd avilgal shahaa tanil talaar duurlee engineeriin salbart gadnii mergejiliin humuus orhoor buh gazar dampuurna. Tom jishee tsahilgaan damjuulah undesnii suljee bna!! nel hamaatan sadan

Avatar

иргэн 2018-04-13 103.57.92.198

Ичих нүүрэндээ илэг наасан далд ормор

Avatar

Зочин 2018-04-13 43.242.243.239

[Хориотой Үг] тэрбумын байр хувьдаа авчихаад юу яриад байгаа юм бэ. Шат шатандаа дарга нэртэй малууд ингэж улсын мөнгө иддэг байхгүй юу. [Хориотой Үг] хий энэ пиздаааг. Цаазал. Ганц ч өдөр ганзаганад явж наймаа хийж үзээгүй байж бусдыг шулж байгаадаа сэтгэл чинь зовохгүй байна уу [Хориотой Үг] минь

Avatar

Зочин 2018-04-13 49.195.63.221

Oros 50% adil ezemshij baij iluu hangamj edleh esgui. Oros ah nar chin iim l s** nar

Avatar

Зочин 2018-04-13 202.131.243.162

Шуналын тулам л гэж хэлье, өөр хэлэх үг алга

Avatar

хуульч 2018-04-13 112.72.14.68

энэ хүн МОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧИЙН үйлдвэрийн газрын даргын ажлыг өнөөг хүртэл өнгө ,мөнгөний төлөө ажил гэж индүүрээгүй байгаасай билээ

Avatar

2 шаардлага 2018-04-13 112.72.14.227

Ерөнхий хорооны гишүүнд 2 энгийн л шаардлага тавья: 1. Орос хэлтэй 2. Төмөр зам мэддэг хүн.
Даанч мань 3 хүн энэ 2 шаардлага хэн ч хангахгүй юм. Би буруу зүйл хэлэв үү?

Avatar

Зочин 2018-04-13 202.21.98.138

huvi niiluulsen niigemlegiin juram bdag gej bga yum bish uu. ue ueiin darga nariinhaa niigmiin asuudliig shiidverledeg. tegeheer orosiin tal chin bas zovshoorood ene ajliig demjdeg gesen ug. ene bairnii une boloh 1.4terbumiin chin tal ni orosiin horongo. tegeheer ted ogson gesen ug. orosiin taliin ter horongiig mongol shuud huraaj avch bolohgui………manaihan yumiig unshij sudalj tuhain baiguullagiin dotood juram asuudald hundetgeltei hand ldaa….ingelee geed l hujaa huivaldagch hamaatnaar ni geed l dairchihna biz…..uchir ni ene jurmaaraa tsaad orosuud chin bas niigmiin asuudluudaa shiiduuleh uchirtai bdag bus uu

Avatar

Зочин 2018-04-13 49.0.212.65

FM хөтлөгч дэд луйварчин бас хамаатай байх нь

Avatar

Зочин 2018-04-13 66.181.180.246

АН -ын иймэрхүү цайчихсан шуналтнууд ихбайнаа . Энэ нөхөр гутал куртик оймс хувцасаа төрөөр даалгаж байсан гээд бичсэн шүүдээ. төлүүлж орон байрыг төрд хураах хэрэгтэй шүүхийн шийдвэр зөв гэж үздэг. Энэ нөхөр ийм байдлаасаа бол авгайгааа бүрэн хувцаслаж аваа биз гэж хардахаар байна.Цайчихсан нөхөр

Avatar

Иргэн 2018-04-13 202.70.34.70

ИЙМ ХҮНИЙГ ЗӨВХҮМҮҮЖИЛТЭЙ САЙН ДАРГА ГЭН ШҮҮ. ХЭЛЭХ ҮГ АЛГА……

Avatar

Зочин 2018-04-13 119.40.98.162

UGAASAA OGOHGUI MINIIH HUVIINH GEED GURIIGEED BSAN BJ HEVLELEER TES OOR YUM YARIJ SHUUHIIG HEMH DOOSH HIISEN BNA SH DE

Avatar

Дарваан хар 2018-04-13 66.181.185.45

Дарвааныг яаралтай зайлуул

Avatar

Зочин 2018-04-13 202.180.220.35

Davartsan garuu uu gui yu. Tumur zam bairaa butsaaj av!!

Avatar

зочин 2018-04-13 202.72.245.198

яасан идэж ууж хандаггүй гар вэ гутал падьто авхуулсан байр авна гээд чичирээд дайраад байх юм төмөр замчид өөрсдийн бүтээсэн зүйлээ наймаачинд өгөх болоогүй шүү

Avatar

Зочин 2018-04-13 103.26.195.228

Цайцан xyлгайч вэ?????

Avatar

Zoch 2018-04-13 103.229.122.90

Ichih bulchirhaitai bai. Ur huuhduud chin yaj hunii nuur harnaa.havi oir horshuudeesee ich

Avatar

зочин 2018-04-13 203.91.118.247

Энэ ч ёстой ичих нүүрээ элгэндээ наасан амьтан даа, идэж уусанаа бараг хэвийн гээд байна уу,
Гутал, пальтогоо хүртэл улсын мөнгөөр авахуулсан гээд бичсэн байсан

Avatar

Зочин 2018-04-13 43.243.161.23

Darvaan hariig l boliulchih l daa ta nar. Ter bid 2 tomor zam tui ch medehgui. Dandaa ternii humuuseer duurlee sh dee mergejliin bus ulun garuudaar tomor zam duurlee.

Avatar

зочин 2018-04-13 103.26.192.43

Цогтгэрэл болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-13 64.119.23.218

Улсын юмыг улсад нь буцааж өгөөд үг дуугүй далд ор. АН-ын жижиг гарын луйварчин.

Avatar

Зочин 2018-04-13 108.208.122.34

Ёооё цогтгэрэл гэгч ичиж үхмээр юм fm ийн хөтлөгчөө хийгээд яв л даа хаа хамаагүй зам тээврийн яам ч гэх шиг Ийм цагаандаа гарсан ичдэггүй луйварчдаас болж монгол орны хөгжил зогсож авилгал хээл хахууль бүр цагаандаа гарсан Юу ч хийж чадахгүй хий хоосон намын дор халхавчлагдаг өөдгүй юмнуулаас Ан Ман хоеулаа салсан цагт улс маань хөгжинө Най байхгүй ийм балай юмнууд зайлмаар юм мьнголын төрөөс

Avatar

bo 2018-04-13 202.72.244.219

Хасах данс гэж юу байдын санхүүгийн талаар а-ч алга цалингийн нэмэгдлийг хамтын гэрээгээр жил бүр МТЗ-ын ҮЭ холбоотой тохиролцон Пүрэвбаатар байхаас үл хамааран нэмж ирсэн Пүрэвбаатар бол гутал цув г.м байдаг жижиг шунал нь дэндсэн [Хориотой Үг] шүүдээ

Avatar

Зочин 2018-04-13 202.72.245.122

Юу ч ойлгосонгүй

Avatar

Зочин 2018-04-13 182.160.0.71

Л.Пүрэвбаатар зөв хүмүүжилтэй сайн дарга.

Avatar

Зочин 2018-04-13 66.181.180.246

чи долоогч нь уу

Avatar

Зочин 2018-04-13 43.242.243.239

П изда минь тэрбумын байр хувьдаа авахуулчаад зөв хүмүүжилтэй ч гэх шиг. Наад зөв хүмүүжлээ [Хориотой Үг] руугаа [Хориотой Үг] руугаа чих ла лар минь

Avatar

Зочин 2018-04-13 64.119.19.30

Энэ харин өвчтэй хүн үү..УЛААН ЦАЙМ луйварчин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж