Йеменийн сөрөг хүчин ерөнхийлөгчийг авч хаях зөвлөл байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Йеменийн сөрөг хүчин ерөнхийлөгчийг авч хаях зөвлөл байгуулав

Наймдугаар
сарын 17-ны өдөр засгийн эрхийг Али Абдулла Салехаас тайван замаар
шилжүүлэн авах зөвлөлийг Йеменд байгуулсан тухай Agence France-Presse
мэдээлэв.

Тайван хувьсгалын үндэсний зөвлөлд 143 хүн орсон ба тэднийг Йемений
сөрөг хүчний янз бүрийн урсгалын 800 төлөөлөгчид сонгосон байна. Зөвлөл
ойрын хоногуудад 20 хүнтэй Гүйцэтгэх хороогоо байгуулах гэнэ. Зөвлөл
олон улсын хамтын нийгэмлэгээр хууль ёсны эрх баригч хүчин хэмээн хүлээн
зөвшөөрүүлэхийг хүсч байна.

Эрх барьж байгаа намынхан Хувьсгалт зөвлөл байгуулагдсаныг хууль ёсны
засгийг авч хаях гэсэн учраас энхийн санаатай багууллага гэж үзэхгүй
хэмээн мэдэгдээд байна. Тус ороныг 1978 оноос хойш удирдаж байгаа
ерөнхийлөгч Салех  Саудын Аравид эмчлүүлж байгаа бөгөөд түүний дэглэмийн
эсрэг хувьсгал нэгдүгээр сараас эхлэн тус оронд явагдаж байна. Энэ үеэр
сөрөг хүчний хүчний 1000 гаруй хүн амиа алдаад байгаа билээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж