Ньюс хөтөч: Мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ЕБС төгсөж байгаа сурагчдад зориулсан ‘Боловсролын супермаркет-2018’ МҮЭСТО дээр эхэлнэ. Энэ үеэр ‘Мэргэжлээ хэрхэн зөв сонгох’, ‘Монголд эрэлттэй байгаа 10 мэргэжил ‘, ‘Гадаадын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ’ гээд хэрэгтэй зөвлөмж, лекц өгнө. Холбоо барих утас 95153415

09.00

  • МУБИС, Нагоя Их сургуулийн ‘Хүүхдийн хөгжлийг дэмжих төв’ -өөс ‘ОЮУНЫ БЭРХШЭЭЛ: судалгаа, бодлого, хэрэгжилт’ сэдвийн хүрээнд Олон улсын онлайн зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Үндсэн илтгэлийг ‘Америкийн Оюуны бэрхшээлийн холбоо’-ны гүйцэтгэх захирал Др. Найгрэн Маргарэт тавьж хэлэлцүүлнэ. Энэхүү зөвлөгөөнд МУБИС, Нагоя Их сургууль, тусгай сургуулийн багш нар, боловсролын хүрээлэнгийн судлаачид, салбарын эмч нар илтгэл тавьж оролцоно. Зөвлөгөөн МУБИС-ийн ‘Зайны сургалтын төв’ (А байр, 201) дээр болно.
  • НЗДТГ болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй УБ Цэвэр агаар төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний талаар хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Холбоо барих утас: 9977 8587
  • МУБИС-ийн ‘Зайны сургалтын төв”-д Нагоя Их сургуулийн ‘Хүүхдийн хөгжлийг дэмжих төв’ -өөс ‘Оюуны бэрхшээл: Судалгаа, бодлого, хэрэгжилт’ олон улсын зөвлөгөөн зохион байгуулна.
  •  МУИС-ын Номын санд Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00

  •  Улаанбаатар чуулгын байранд “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно.
  • Төрийн ордонд МУИС болон УИХ-ын Тамгын газар хамтран “NUM PARLIAMENT” буюу оюутны парламентын анхны загвар хуралдаан зохион байгуулна.

14.00

  • НЗДТГ-т Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний хаяг, шошгоны стандартын талаар сургалт зохион байгуулна.

MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00

  • Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

11.30

  • Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.

12.00

  • Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30

  • Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордон

10.00

УИХ-ын чуулганы хуралдаантай. Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан  асуулгын хариуг сонсох.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1941.04.13 Хүнсний үйлдвэрийн яам байгуулагдав

1972.04.13 Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж