Ямар мэргэжил хамгийн өндөр орлоготой вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Ямар мэргэжил хамгийн өндөр орлоготой вэ?

Ямар мэргэжил хамгийн өндөр орлоготой вэ?

HeadHunter компанийн хийсэн судалгаагаар 2018 оны эхний улирлын байдлаар Орост хамгийн өндөр орлоготой мэргэжил нь програмист, бизнесийн хөгжлийн менежер, системийн администратор, дотоод аудиторууд гэсэн үр дүн гарчээ. 

Судалгааг салбар бүрийн цалингийн хэмжээг харьцуулан хийсэн байна. Үүнд 800 гаруй ажил олгогч хамрагджээ.

Дээр өгүүлсэн мэргэжлийн хүмүүсийн цалин бусад мэргэжлийн хүмүүсээс хамаагүй илүү байгаа ч газар зүйн байрлалаас хамааран бас харилцан адилгүй байгаа ажээ. Тухайлбал, Москва хотод ажиллаж байгаа програмистийн цалин 100-110 мянга, Петербургийнх 80-100 мянга, бүс нутгуудад 60-70 мянган рубль байна.

Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид, үйлдвэрлэлийн инженерүүд, зар сурталчилгааны менежерүүд, эдийн засагчид, хуульчдын орлого харьцангуй өндөр байгааг судалгаа харуулсан байна.

Харин хамгийн бага орлоготой хүмүүс нь цэвэрлэгч, рестораны үйлчлэгч, гал тогооны туслах ажилтнууд, худалдагчид, ачаа ачигчид байжээ. Тэдний цалин бүс нутгаасаа хамааран 20-40 мянган рубль байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж