Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна | News.MN

Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Үндэсний статистикийн Хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлыг тодорхойлох нь” туршилтын судалгааг хамтран хийснээ өнөөдөр /2018.04.12/ сэтгүүлчдэд танилцууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны хяналт шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг энэ талаар мэдээлэл өгсөн юм.

Дээрх судалгааг 18 ба түүнээс дээш насны иргэдээс авсан байна. Судалгааны үр дүнгээр эрэгтэйчүүд илүүтэй хөрөнгө эзэмшиж байгаа дүн гарчээ.

Тухайлбал, эрэгтэйчүүд автомашиныг өөрийнхөө нэрээр бүртгүүлэх тохиолдол эмэгтэйчүүдийнхээс гурав дахин илүү байсан бол айлд өдөр тутам хэрэглэгддэг хөргөгч зэрэг хөрөнгийг л эмэгтэйчүүд илүү эзэмшиж байгаа аж.

Мөн малаа тоолуулахдаа зөвхөн өрхийн тэргүүнийхээ нэр дээр бичүүлдэг. Энэ нь өрхийн тэргүүн мэдэх ёстой гэдэг уламжлалт сэтгэлгээ хадгалагдсаар байгаатай холбоотой бололтой.  

Эмэгтэйчүүд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн 40 орчим хувийг эзэмшдэг бол хөдөө аж ахуйд газар эзэмшигчдийн 20 орчим хувийг хувийг бүрдүүлдэг дүн гарчээ.

Г.ХОРОЛ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-12 122.201.24.70

ЯАЖ БИ АМИТАБА ШИГ ОЮУ ТОЛГОЙГ ӨӨРИЙН НЭР ДЭЭРЭЭ БҮРТГҮҮЛЭХ БЭ?
ЯАЖ БИ ОЮУ ТОЛГОЙГ ЛУЙВАРЧИН ДАРГА САЙДУУДААС САЛГАЖ ТАЙВАН АМЬДРАХ БЭ?

Avatar

Зочин 2018-04-12 66.181.190.238

ali ali n sanhuu atgaj

Avatar

oilgosongui 2018-04-12 67.184.237.2

yaj horgogchoo oor deeree burtguuleh ve??? 😀 😀 horgogchin deeree nemj hairuuliin tavgaa burtguulya…

Avatar

Зочин 2018-04-12 202.9.41.17

Odoo baitlaa muusain shunaluud ed hurunguu emegtein ner dr burtguul gej shaardah ni dee,

Avatar

Зочин 2018-04-12 112.72.14.72

hurgugch ezemshine gej yadag yum bol doo huurhii

Avatar

Зочин 2018-04-12 112.72.14.42

Монгол эрчүүд зайлуул гадагшаа гарч хар ажил хийж хашаа байшин байр машин авбал тэрнийгээ харамлаад өөрийнхөө нэр дээр бүртгүүлдэг л хэрэг. Ялангуяа баруун аймгийнхан нэг их шалихгүй бж эцгийн эрхэт ёсыг баримталдаг сонин хүмүшс бнлэ ккк

Avatar

Zochin 2018-04-12 202.9.41.4

Ene genderiinhen "erchuud er ni hereggui" gesen sudalgaa gargahad oirhon bh shig bn shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж