Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Эд хөрөнгийг ихэвчлэн эрчүүд эзэмшиж байна

Үндэсний статистикийн Хороо, Азийн хөгжлийн банктай хамтран “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлыг тодорхойлох нь” туршилтын судалгааг хамтран хийснээ өнөөдөр /2018.04.12/ сэтгүүлчдэд танилцууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны хяналт шинжилгээ мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг энэ талаар мэдээлэл өгсөн юм.

Дээрх судалгааг 18 ба түүнээс дээш насны иргэдээс авсан байна. Судалгааны үр дүнгээр эрэгтэйчүүд илүүтэй хөрөнгө эзэмшиж байгаа дүн гарчээ.

Тухайлбал, эрэгтэйчүүд автомашиныг өөрийнхөө нэрээр бүртгүүлэх тохиолдол эмэгтэйчүүдийнхээс гурав дахин илүү байсан бол айлд өдөр тутам хэрэглэгддэг хөргөгч зэрэг хөрөнгийг л эмэгтэйчүүд илүү эзэмшиж байгаа аж.

Мөн малаа тоолуулахдаа зөвхөн өрхийн тэргүүнийхээ нэр дээр бичүүлдэг. Энэ нь өрхийн тэргүүн мэдэх ёстой гэдэг уламжлалт сэтгэлгээ хадгалагдсаар байгаатай холбоотой бололтой.  

Эмэгтэйчүүд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн 40 орчим хувийг эзэмшдэг бол хөдөө аж ахуйд газар эзэмшигчдийн 20 орчим хувийг хувийг бүрдүүлдэг дүн гарчээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж