Эдийн засаг “гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий” байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Эдийн засаг “гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий” байна гэв

Эдийн засаг “гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий” байна гэв

Монгол Улсын эдийн засаг энэ онд өмнөх оныхоос буурч 3.8 хувь болно гэж Азийн хөгжлийн банк таамагласнаа танилцуулсан.  Харин Fitch Group”-ийн харьяа ‘BMI Research’ байгууллага Монгол Улсын эрсдлийн талаарх тайландаа эдийн засаг 2018 онд 5.5 хувиар өсөх төлөвтэй байна хэмээжээ.  “BMI Research” 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш нь 2375 байна гэсэн өмнөх таамгаа 2480 болгон шинэчилжээ. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгө олгох зэрэг зардлуудтай холбоотойгоор инфляцийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа юм.  Түүхий эдийн экспортын үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтээс хамааралтайгаар гэнэтийн өөрчлөлтөд өртөмтгий байдаг. Энэ нь зээлжих зэрэглэлд нөлөөлж байгааг  шинжээчид таамаглалдаа дурдсаар байна. 

У.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж