Хятадын хэрэглээний үнийн индекс өсчээ | News.MN

Хятадын хэрэглээний үнийн индекс өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Хятадын хэрэглээний үнийн индекс өсчээ

Хятадын хэрэглээний үнийн индекс өсчээ

БНХАУ-ын Үндэсний статистикийн газар энэ сарын 11-нд мэдээлэл хийж, хэрэглээний үнийн индексээ танилцуулжээ. 2018 оны эхний улирлын байдлаар Хятадын хэрэглээний үнийн индекс (CRI) өнгөрсөн жилийн мөн үеэс 2.1 хувиар өссөн байна.

Түүнчлэн нэгээс гуравдугаар сарын хэрэглээний үнийн индексийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэгдүгээр сард 1.5, хоёрдугаар сард 2.9, гуравдугаар сард 2.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Цаашид ч энэ байдлаа хадгалан, өсөх хандлагатай байгаа аж.

Хэрэглээний үнийн индекс,  инфляцын түвшнийг тодорхойлдог гол үзүүлэлт бөгөөд хэрэглэгчийн худалдан авсан бараа, үйлчлүүлсэн үйлчилгээний үнийн ерөнхий өөрчлөлтийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн авсан бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн дундаж хэмжээ юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MD 2018-04-12 202.170.71.157

CPI* not CRI!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж