Түвдийн өөртөө засах орны соёлын өвийг хамгаалан судлах газар болон Шанси мужийн археологийн хүрээлэн хамтран археологийн баг гарган Жада шяний нутагт судалгаа хийжээ. Ийн Шянчуань голын ойролцоох сууринд малтлага хийх явцдаа Түвдийн хамгийн эртний булшийг илрүүлсэн байна.
Түвдийн өөртөө засах орны соёлын өвийг хамгаалан судлах газрын археологич дөрөвдүгээр сарын 9-нд энэ талаар мэдэгдэхдээ “Энэ булш нь хоёр цаг үед хамаарна. Одоогоос 3560-3000 жилийн өмнө болон 2310-2127 жилийн өмнө” хэмээжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ