Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг өчигдөр /2018.04.11/ гарсныг тус дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Тодруулбал, есөн настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тухай тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Э.Бурам