Магадгүй хамгийн үзүүштэй цуврал энэ байж болох юм. Б.Марчанд-П.Бергероний эсрэг О.Мэттьюс-В.Нюландер. Туршлага ур чадварын эсрэг залуу эрч хүч. Энэ бол Бостон Брюинс болон Торонто Мейпл Лифс багуудын цуврал юм. Бостон Брюинс энэ улиралд 50 ялалт байгуулж 112 оноогоор Атлантик дивизионы 2-р плэй-оффт шалгарсан бол Торонто Мейпл Лифс баг 105 оноогоор ердөө Бостон Брюинс багийн араас плэй-оффын багтаад байна. Хоёр баг улирлын турш 4 удаа тоглоход Торонто 3-т нь ялалт байгуулсан.
Хоёр багийн цувралд эхний 2 тоглолтыг Бостон Брюинс баг талбайдаа хийнэ. Энэ бол мэдээж давуу тал болно. Бостон Брюинс багийн лидер П.Бергерон дэндүү шилдэг тоглогч юм. Өдгөө 32 настай Канад залууд багийн хамтаар хүртэж үзээгүй цом, медаль бараг л үгүй болов уу? Түүний хажууд Б.Марчанд болон 21 настай залуу тоглогч П.Пастрняк нар өсөн дэвжсээр л… Туршлага болон залуу эрч хүчийг нэгтгэсэн Бостон Брюинс багийн довтолгооны ТОП гарааны бүрэлдэхүүн ямар ч багийн хамгаалалтыг нураах чадвартай. Иймд Торонтогийн хамгаалагчид энэ цуврал маш их ачаалалтай байх болов уу?
Алдарт дасгалжуулагч М.Бэбкок Торонтогийн залуурыг атгаад 3 улирлын сүүлийн 2 улиралд нь плэй-оффт шалгараад байна. Мэдээж стэнлийн цомыг хүртэж байсан туршлагатай М.Бэбкок зүгээр нэг плэй-оффт шалгарахыг хүсэхгүй нь мэдээж. Түүний бүрдүүлээд буй багт үнэхээр шижигнэсэн залуус олон байна. О.Мэттьюс, В.Нюландер, М.Марнер, М.Рейлли нарын залуус, дунд үеийн төлөөлөл Н.Кадри, Ж.ван Римсдайк, Н.Кадри төлөөл дээр П.Марло болон Т.Бозак нарын туршлагатай тоглогчид бүрдүүлж байгаа. NHL-д 20 дахь улиралдаа тоглож байгаа энэ жил 39 нас хүрэх П.Марлогоос багийн залуу тоглогчид олон зүйл сурч байгаа байх. Иймдээ ч багийн баланс тун гайхалтай байгаа бөгөөд аль хэдий нь плэй-оффын хүчтэй баг болоод байна.
- Таамаг: Торонто Мейпл Лифс баг 7 тоглолтонд хожно
Б.БЯМБАБАЯР