Сургуулийн цайны газруудыг 8.6 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Сургуулийн цайны газруудыг 8.6 сая төгрөгөөр торгожээ

Сургуулийн цайны газруудыг 8.6 сая төгрөгөөр торгожээ

Сургуулиудын цайны газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа аж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагааг шалгажээ.

Тодруулбал, шалгалтад төрийн өмчийн 134, төрийн бус 105 сургууль, нийт 239 сургууль хамрагдсан байна. Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлох дээж авч, НМХГ-ын төв лабораторид шинжилжээ. Шинжилгээгээр тодорхой зөрчлүүд илэрч, 8.6 сая  төгрөгийн торгууль ногдуулжээ.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж