Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр, Хангайн 30 дугаар гудамжид байрлах дугуй засварын ойролцоо “Мэндлээд удаагүй байдалтай нярай хаясан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 10-нд иржээ.
Мэдээллийн дагуу тус газарт цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллахад 50 см урт, баруун гар, цээж, хэвлийн хэсэг амьтанд идэгдсэн, амьгүй ураг олдсон байна. Цагдаагийн байгууллагаас нярайн цогцсыг хаясан хүмүүсийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгаж, хайж байгаа аж.
Э.Ариун