Д.Мурат: Би мэдүүлгээ өгчихсөн

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Д.Мурат: Би мэдүүлгээ өгчихсөн

Д.Мурат: Би мэдүүлгээ өгчихсөн

Парламентын 76 гишүүнээс хоёрыг нь яллагдагчаар татсан мэдээтэй УИХ-ын хаврын чуулган эхлэв. 25 настай бүсгүйг хүчирхийлсэн гэх Д.Гантулгын асуудалд УИХ мухардалд ороод байгаа. Тэрбээр хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдөл өгсөн ч, хууль зүйн үндэс байхгүй хэмээн УИХ дахь олонх үзсэн юм.

Дээрх асуудалтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “хуулийн мухардлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг ялагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм” хэмээсэн билээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлсэн “дахиад нэг гишүүнийг яллагдагчаар татсан” гэдэг мэдээ газар авч, тэр гишүүн нь хэн бэ гэдэг эрэл хайгуулыг ч дагуулсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийхдээ Д.Мурат гишүүнийг шалгаж байгааг нотолсон юм.

Учир нь Д.Мурат гишүүн нэр холбогдоод буй Б.Бахытгүл гэх эмэгтэйд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Эрүүлгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн шалгаж байгаа аж. Энэ асуудлаар Д.Мурат гишүүнээс тайлбар авах гэсэн боловч “Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Би мэдүүлэг өгсөн. Удахгүй шийдвэр гарна. Энэ талаар би яриа өгөх боломжгүй” гэсэн хариуг өгөв. 

Олон ч хэвлэл түүнээс яриа авахаар хандаж байгаад дургүйцсэн Д.Мурат гишүүн зарим сэтгүүлчийг “та нар зүгээр хөгжлөө л ярь” хэмээн бухимдаж суугаа бололтой.  

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж