Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч АТГ-т "Эрдэнэт"-тэй холбоотой баримтуудыг өгөв

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч АТГ-т "Эрдэнэт"-тэй холбоотой баримтуудыг өгөв

Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч АТГ-т "Эрдэнэт"-тэй холбоотой баримтуудыг өгөв

‘Жаст’ компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа ‘Эрдэнэт’ үйлдвэрийг баталгаа болгосон байдаг. Тэрбээр энэ хэргийг хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас ‘Эрдэнэт’ үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Харин Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг өнөөдөр /2018.04.12/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т албан бичгээр хандан хүргүүлсэн байна. 

Энэ тухай тэрбээр “Олон улсын арбитрын шүүх хурал боллоо гэдэг ч шийдвэр яаж гарсан эсэх нь тэр бүр нарийн мэдээлэгддэггүй. Гэтэл энэ бүх хуралдааны үйл явц мэдээлэгдэж байсан байна. Шийдвэрүүд нь ил байгаа. Эдгээрийг хэргийг тал талаас нь нотлох баримтын шаардлага хангуулж хавсаргахгүй бол болохгүй юм байна гэж үзээд албан ёсны орчуулга хийлгээд, мөн ямар вэб хуудаснаас мэдээллийг орж үзэх боломжтой вэ гэдгийг линктэй нь хавсаргаж өгсөн.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй байгаа. Удаа дараа шаардсан ч өгөөгүй. Шүүх хурал болон Давж заалдах хуралд оролцооч ээ гэж хангалттай мэдэгдсэн байна. Өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдэгдээд байхад оролцоогүй. Энэ тухай шүүхийг үл хүндэтгэсэн байна гэж бичсэн байгаа. Нотлох баримтаа гаргаж өг гэхэд татгалзсан. Өөрсдөд нь ашигтай шийдвэр гаргах гэхээр тэдгээрийг өгөөгүй байгаа нь өөрсдийнх нь буруутай үйлдэл байж болох юм байна гэж үзсэн.

Нийтдээ 12 төрлийн албан бичгийг 170 орчим хуурамч баримт үйлдсэн нь 30 гаруй жил шинжээч хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.  Тийм учраас хэргийг үнэн зөвөөр шийдэхэд өөрсдийн талаас хийж болох бүх юмыг өглөө. АТГ яаж ашиглах нь өөрсдийнх нь асуудал. Бид баримтуудыг бүгдийг гаргаж өглөө” гэсэн юм. 

Баримт бичгүүдэд Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр Английн Англи Велссийн худалдааны шүүхээс гаргасан шийдвэр, Арбитрын шийдвэрийн хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Хатан хааны шүүхийн танхимаас гаргасан шийдвэр, Английн Гайлес лабораторийн Доктор Одрий Жайлесийн Стандарт банк болон Эрдэнэт Үйлдвэр ХХК-ий хооронд үүссэн маргаантай холбогдуулж гаргасан шинжээчийн дүгнэлт, холбогдох бусад баримт бичиг, орчуулгын хамт багтжээ. 

Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж