Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар бага хурал боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар бага хурал боллоо

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй ‘Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь’ сэдэвт онол практикийн бага хурлыг зүүн бүсэд амжилттай зохион байгууллаа.

Хуралд Хэнтий, Дорнод Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид оролцож шинэ санал санаачилга, техникийн дэвшлийг гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар илтгэл хэлэлцүүлжээ.

Тэднээс Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын бичээч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Алтансоёмбо нэгдүгээр байр, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ганхуяг хоёрдугаар байр, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Мөнгөн гуравдугаар байр, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлайбаяр тусгай байрт шалгарав.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж