Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав

Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав

Хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх асуудлаар хуралдлаа. Хуралдаанд дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцож санал солилцлоо.

Тухайлбал дүүргийн хэмжээнд 2016 онд 8 удаа ой хээрийн түймэр гарсан бол 2017 онд 4 газар ой хээрийн түймэр гарсан байдаг. Иймд энэ онд ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, цаашид авах арга хэмжээ болон, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулан ажилласан юм.

Эх сурвалж: БЗД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж