Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно | News.MN

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн 12 их, дээд сургууль оролцоно

‘Их цэвэрлэгээний 90 минут’ уриатай 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нэгдэн оролцохоор болсон билээ.

Иймд их, дээд сургуулийн удирдлагуудад дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулан оролцох талаар заавар, зөвлөгөө өглөө.

Тухайлбал энэхүү их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ШУТИС-ийн Бизнесийн сургууль, Улаанбаатар Их Сургууль, ОТИС, Газарчин дээд сургууль, Засагт хан дээд сургууль, СЭЗИС, ‘’Эм Ай Ю’’ дээд сургууль, БХИС зэрэг нийт 12 их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцохоор болсон юм. Үүний дагуу дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутын зургийг гаргаж, танилцууллаа.

Эх сурвалж: БЗД

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-12 122.201.24.70

хотын төв хэсгээр ч яахав байгууллагууд цэвэрлэх байх. хотын зах гуу жалга товчоо хавийг цэвэрлэхгүй бол их хог байгаа.

Avatar

irgen 2018-04-12 202.131.225.150

Уг нь энэ олон сургууль, байгууллагуудыг нэгдсэн байдлаар хөдөлгөөд сардаа нэг удаа ч юмуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийж хэвшвэл зүгээрсэн. Одоо болхоор хэдэн ТҮК-н ажилтнууд, байгууллагын үйлчилэгч нар л ойр орчмоо цэвэрлэж байгаа харагдах юм. Дээх нь үед 10 жилийн ахлах ангийн сурагчдаас эхлээд л оюутнууд хүртэл байнга л гадаа талбай энэ тэр цэвэрлэж байдагсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж