Цасаар шуурснаас авто замыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Цасаар шуурснаас авто замыг хаалаа

Цасаар шуурснаас авто замыг хаалаа

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжаар өнөөдөр /2018.04.12/ 11.00 цагаас эхлэн 24 цагийн хугацаатай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлажээ.

Э.Бурам

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж