Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их | News.MN

Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллагаас гаргасан дэлхийн улс орнуудын цаазын ял гүйцэтгэлийн тайланд дурдсанаар Хятад улс хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.

2017 оны байдлаар дэлхийн 23 оронд 933 цаазын ял гүйцэтгэсэн нь 2016 оны мөн үеийнхээс дөрвөн хувь, 2015 оныхоос 39 хувиар буурсан үзүүлэлт юм.  Тайлангаас харахад Хятадаас бусад улсад цаазын ял оноох нь буурсан байна. Хятад улс цаазын ялыг улсыг нууцад тооцож, энэ тухай мэдээллийг нууцалдаг. Гэвч Эмнести Энтернэйшнл Хятадад цаазын ялаар шийтгүүлсэн хүний тоог хэдэн мянга  гэж тооцоолж байгаа ажээ.

Эмнести Энтернэйшнл байгууллагын тайланд дэлхий нийтээр цаазын ялыг халах эерэг хандлага бий болж байгаа бөгөөд Африкийн 20 гаруй оронд цаазын ялыг халсан байна. Тус тивийн Сомали, Өмнөд Судан зэрэг хоёр улсад өнгөрсөн жил цаазын ял гүйцэтгэжээ.

Өнгөрсөн онд гүйцэтгэсэн нийт цаазын ялын 84 хувийг Иран, Саудын Араб, Ирак, Пакистан гэсэн дөрвөн улсад гүйцэтгэсэн байна.

Мөн хар тамхины хууль бус наймаачдад цаазын ялын оноодог Хятад, Иран, Сингапур, Саудын Араб зэрэг орнуудад цаазын ял гүйцэтгэл 2017 онд өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Эх сурвалж: The Guardian

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-12 65.49.68.195

улс орноосоо уравсан авилга авсан ганц 2 нөхдийг цаазалхад юун болохгүй гэж бусад хүмүүст сургамж болно биз

Avatar

Зочин 2018-04-12 202.170.72.3

Цаазлая, дүүжлэ, бууд, толгойг нь цавч, хяд гэдэг юм л сонсогдоод байх боллоо. Монголчууд ийм цусанд дуртай тарчлаан зовоож амь нас хороогчид болж байгаам байхдаа. 30-д онуудад эмээ, өвөө нарыг чинь хангалттай л цаазлаж хядсан даа. Шинэ юм яаж бүтээх вэ гэж толгойгоо гашилгаж суухын оронд ийм хядлага мөрөөдөөд сууцгааж байх ч гэж дээ.

Avatar

Зочин 2018-04-12 103.9.88.210

Монгол ийм болмоор байна.

Avatar

Зочин 2018-04-12 202.9.40.52

Уул нь цаазлахгүй [Хориотой Үг] хорьдог байвал. [Хориотой Үг] нь өдөр бүр улайсгасан хадаасаар хаддаг бас гурван цаг тутамд бороохойгоор 100 удаа цохидог байвал

Avatar

Paвcaл 2018-04-12 174.216.19.194

Зөв хөө. Миний хөгшин хадаасаар цoвдлохдоо сайн ш дээ. Яагаав нөгөө Исүс хүүг чи нэг тэгсэн билүү? Одоо харин улайсган байгаад хадах нь микроб орохгүй сайн талтай.

Avatar

Зочин 2018-04-12 27.123.214.2

шийдэмгий арга хэмжээ авч идээ бээрээсээ хрдан ангижирч чадаж байгаа нь тухайн үндэстэн хурдан хөгжих бас нэг хөшүүргэ юм байна. Манайд болохоор эсрэгээр . [Хориотой Үг] нь хэл ам , хүний эрх яриад бүүр тансаг амьдраад явж байдаг. Энд төр буруутай . Дэндүү арчаагүй.

Avatar

ТУРКЕСТАН 2018-04-12 94.248.79.73

ИХЭНХДЭЭ УЙГУРУУДЫГ ЦААЗАЛДАГ.НУТГЫН НЬ ЭЗЭЛЧЭЭД ХУЖУАНУУДТАЙ СУУСАНГҮЙ ГЭЖ БООЖ ҮХЭХГЭЭД…УУСАХГҮЙ БОЛХООР ДАРАМТАЛДАГ ШҮҮ ДЭЭ.ХУЖУАНУУДТАЙ ЮУ ГЭЖ СУУХАВ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж