Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Хуучирсан мэдээ: 2018.04.12-нд нийтлэгдсэн

Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Цаазын ялын гүйцэтгэл Хятадад хамгийн их

Эмнести Интернэйшнл хүний эрхийн байгууллагаас гаргасан дэлхийн улс орнуудын цаазын ял гүйцэтгэлийн тайланд дурдсанаар Хятад улс хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.

2017 оны байдлаар дэлхийн 23 оронд 933 цаазын ял гүйцэтгэсэн нь 2016 оны мөн үеийнхээс дөрвөн хувь, 2015 оныхоос 39 хувиар буурсан үзүүлэлт юм.  Тайлангаас харахад Хятадаас бусад улсад цаазын ял оноох нь буурсан байна. Хятад улс цаазын ялыг улсыг нууцад тооцож, энэ тухай мэдээллийг нууцалдаг. Гэвч Эмнести Энтернэйшнл Хятадад цаазын ялаар шийтгүүлсэн хүний тоог хэдэн мянга  гэж тооцоолж байгаа ажээ.

Эмнести Энтернэйшнл байгууллагын тайланд дэлхий нийтээр цаазын ялыг халах эерэг хандлага бий болж байгаа бөгөөд Африкийн 20 гаруй оронд цаазын ялыг халсан байна. Тус тивийн Сомали, Өмнөд Судан зэрэг хоёр улсад өнгөрсөн жил цаазын ял гүйцэтгэжээ.

Өнгөрсөн онд гүйцэтгэсэн нийт цаазын ялын 84 хувийг Иран, Саудын Араб, Ирак, Пакистан гэсэн дөрвөн улсад гүйцэтгэсэн байна.

Мөн хар тамхины хууль бус наймаачдад цаазын ялын оноодог Хятад, Иран, Сингапур, Саудын Араб зэрэг орнуудад цаазын ял гүйцэтгэл 2017 онд өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Эх сурвалж: The Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж